Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/04/12

Монголын нефтийн гол ордуудыг Хятадууд эзэмшиж байгаа

Дэлхийн нефтийн 95 хувийг хангадаг 87 сав газрын 150 гаруй ордын геологи, геофизикийг судалсан доктор Клейме Монголын нефтийн тухай мэдээллийг судлаад, сав гаруудынх нь боломжийг Судан, Энэтхэг, Хятад гурван улсынхтай төстэй гэж нэгэнтээ дүгнэсэн байдаг. Анх 1997 онд Дорнод аймгийн Матад сумын “Тосон уул” хэмээх газарт нефть оргилон гарч байсан саяхан. Гэхдээ нефтийг бид нэршлээс нь цаашхи ойлголтуудыг бараг мэдэхгүй гэхэд болно доо. Энэ тухай МУИС-ийн Шинэ материалын хими технологийн төвийн багш, доктор, профессор Э.Нордовтой ярилцлаа. Тэрбээр 1960 онд Москвагийн их сургуулийн нефть химийн тэнхимд нарийн мэргэжил эзэмшсэн. МУИС-д 50 гаруй жил багшилж, эрдэм шинжилгээний ажил хийжээ. Сэтгүүлч бид алив хүнтэй ярилцахдаа тухайн хүний албан тушаал, эрдмийн зэрэг дэвийг нь аль болох зөв орхигдуулахгүй бичихийг хичээдэг.