Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/11/16

ХХИС-Органик химийн тэнхим

1942 онд МУИС-ийн Химийн тэнхимийн бүрэлдэхүүнд үүсч, 1951 онд Органик-Биохимийн тэнхим нэртэй бие даасан тэнхим, 1982 онд Органик химийн тэнхим нэртэй болж хөгжиж ирсэн түүхтэй.
Уг тэнхим нь ХФ-ын бакалаврын түвшний нийт оюутнуудад Органик хими, Биохими, Полимер хими; Нефтийн химийн ангид Нефтийн хими, Нефтийн технологи, Нефтийн анализ, Нүүрсний хими; Хүнсний химийн ангид Хүнсний хими, Хүнсний анализ, Хүнсний технологи, Байгалийн нэгдлийн хими; Байгалийн нэгдлийн химийн ангид Эм судлал, Эм зүй, Эмийн хими, Эмийн технологи, Фитохимийн судалгааны арга хичээлүүдийг эрхлэн заадаг. Мөн энэ чиглэлээр магистрант докторантын шаталсан сургалт явуулдаг. Тус тэнхим одоогоор 11 багш, ажилчид ажиллаж байгаа бөгөөд 6 багш нь гадны оронуудад ахисан түвшиний сургалт судалгаанд хамрагдан ажиллаж, сурч байгаа юм. Органик хими, хүнс судлалын тэнхимд одоогийн байдлаар 20 магистрант, 15 докторант суралцаж байна. Нефтийн химийн анги нь 20 оюутантай ба ангийн даргыг Төгөлдөр гүйцэтгэдэг.

3 comments:

  1. sain bnauu polimor himiin zarim hund nert bodisuudiin elmenteer bichej bj blhuu

    ReplyDelete
  2. ene mergejilvvd n yg yu yu hiideg konkursand orohdoo ymr mergejliin ymr shalgalt ugch bolohiig dund angiin hvvhdvvded delgerengvi tailbarlaj ugch boloh uu

    ReplyDelete
  3. монгол химичApril 12, 2012 at 3:13 PM

    бололгүй яахав. илүү их мэдээлэл оруулнаа

    ReplyDelete

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.