Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/11/16

АНУ-ын нефтийн бүтээгдэхүүний нөөц

АНУ-ын нефтийн бүтээгдэхүүний нөөц өнгөрсөн долоо хоногт урьдчилан тооцоолж байснаас нь илүүгээр буурсан байна.
Импортоор авах хэмжээг багасгаснаас үүдэлтэй хэмээн Америкийн нефтийн институтийнхэн тайлбарласан бөгөөд тэдний тооцоолсноор хар алтны нөөц 2.2 сая баррелиар буюу 326.1 сая баррель хүртэл буурсан гэнэ. Мэргэжилтнүүд нефтийн нөөцийг ойрын хугацаанд 1.4 сая баррелиар нэмэгдэнэ хэмээн тооцож байсан аж.
Бензиний нөөцөө ч тэд төлөвлөсөн хэмжээндээ хүргэн нөөцөлж чадаагүй. Ердөө 916 мянган баррелиар өсгөсөн нь 228.5 сая болж тооцоолсноос даруй 300-гаад мянган баррелиар татуу байгаа гэнэ.