Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/09/08

Үелэх системд хоёр элемент нэмэгдэхээр боллоо


Олон улсын онолын химийн холбоо үелэх системийн 114, 116 дахь хоёр элементийг албан ёсоор хүлээн зөвшөөрч зарлалаа. Эдгээрийг химичид болон өөр бусад салбарын эрдэмтэд оролцсон Нэгдсэн ажлын хэсэг гурван жилийн турш судлаж тогтоожээ. Энэ үеэр шинээр нээгдсэн элементүүдийг тодорхойлсон бүхий л нотолгоо, баримтуудыг судалсан байна. Одоогоор эдгээр элементүүдэд албан ёсны нэр өгөөгүй байгаа бөгөөд тэдгээрийн цөм дэх протонуудын тоог заасан унунквадий, унунгексий гэсэн албан бус нэртэй байгаа аж.

Шинэ элементүүд нь секундээс бага хугацаанд оршин тогтноод дараа нь илүү хөнгөн элемент болон задарч байгаа учраас эрдэмтдэд эдгээр элементүүдийн шинж чанарын талаар дэлгэрэнгүй ойлголт бага байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.