Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/04/02

Тэнгэрээс илгээсэн бэлэг - Сонирхолтой хими /Цуврал/




Балар эрт цагт хүний гарт олдсон анхны төмөр дэлхийнх биш огторгуйн гаралтай байсан бололтой. Төмөр манай гараг дээр унасан солирын найрлагад орсон байдаг. Эртний ард түмний хэлэнд төмрийг "тэнгэрийн чулуу" гэж нэрлэсэн байдаг нь санамсаргүй хэрэг бус. Тэр бүү хэл XVIII зууны сүүл үеийн олонх нэрт эрдэмтэн Сансар манай дэлхийг төмрөөр "хангаж" болно гэсэн санааг дэвшүүлж байв. 1751 онд Германы Ваграма хотын ойролцоо солир унажээ. Дөчин жилийн хойно Венийн профессор Штютц энэ үйл явдлын тухайд "1751 онд Германы хамгийн боловсролтой хүнд тэнгэрээс төмөр унасан гэж итгүүлж болох байсан. Тэр үед байгалийн шинжлэлээр тэдний танин мэдэхүй даанч дорой байсан... Харин одоо бол иймэрхүү үлгэр мэт зүйл байж болно гэхийг уучилж үл болно" гэж бичсэн байна.

Францын нэрт химич Лавуазье ч мөн иймэрхүү үзэл бодолтой байсан бөгөөд тэрээр өөрийн нилээд олон хамтран зүтгэгчийн "тэнгэрээс чулуу унах нь физикийн хувьд боломжгүй" гэсэн санаа бодлыг хүлээн зөвшөөрч байсан байна. Тэр 1790 онд францын шинжлэх ухааны Академи нэгэнтээ бидэнд харь ертөнцөөс хэн нэгний явуулсан зүйл гэх нь огг "хоосон зохиомол" зүйл болох нь мэдээж учир дэлхий дээр чулуу унасан тухай ямарваа мэдээг ерөөс авч хэлэлцэхгүй байвал зохино гэсэн тусгай шийдвэр гаргаж байсан удаатай.

Гэсэн хэдий ч академичдын энэхүү сүр далайлгасан шийдвэрийг эс хайхран дэлхий дээр солир тасралтгүй унаж эрдэмтдийн ухаан бодлыг будлиантуулах болов. Тэнгэрээс чулуу унасан тухай мэдээ баримт улам их болж 1803 онд францын шинжлэх ухааны Академи "тэнгэрийн чулууг" хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч тэдгээрийг Дэлхий дээр унахыг "зөвшөөрсөн" байна.

Дэлхийн бөмбөрцгийн гадаргуу дээр 90 хувь хүртэл төмөртэй хэдэн мянган тонн солир унадаг аж. Хамгийн том төмөр солир 1920 онд Африкийн баруун өмнөт хэсэгт унажээ. Энэ солирыг Таба" гэдэг, хүндийн жин 60 тонн орчим. Дэлхий дээр ийм том төмөр солир унах нь тун цөөн, ихэнхдээ хэдэн килограмм төдий зарим үед тонн орчим байдаг аж. Солироос гадна урьд бас манай дэлхий нарыг тойрон эргэх замдаа тэнгэрийн жижиг эрхсүүдтэй мөргөлдөж байсан түүхэн баримт байдаг. 1891 онд Аризоны цөлд /АНУ-ын Уинслоугийн ойролцоо/ хөндлөн огтлолоороо 1200 ба гүнээрээ 175 метр аврага том нүх байхыг нээж олжээ. Энэ нүх эрт балар цагт манай дэлхий дээр унасан асар том төмөр солироос үүсчээ.

Америкчууд сүүлийн үед солирыг ихэд сонирхох болсон, үүнийг нь солирын найрлагад цагаан алт байдаг гэсэн цуу яриа бүр ч их хөөрөгдөж өгчээ. Тэр бүү хэл солирыг үйлдвэрийн зорилгоор ашиглах хувь нийлүүлсэн нийгэмлэг хүртэл байгуулагдаад байгаа аж. Гэвч тэнгэрийн бэлгээр баяжих тийм ч амаргүй бололтой: 420 метрийн гүнд хэвтээ солирын үндсэн хэсэгт өрмийн алмазан хошуу хугарсан бөгөөд гаргаж ирсэн чулуулгийн дээжист цагаан алт байсангүй учир тэд ажлаа зогсооход хүрчээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар Аризоны солир хэдэн арван мянган тоннд хүрэх ба ийм аварга том эрхэс манай Дэлхий дээр барагцаалбал мянгаад жилд нэг удаа буудаг аж.

Тэгэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт хими технологчид төмрийн энэхүү баялаг "уурхайг" сонирхох нь дамжиггүй.

2 comments:

  1. Тэр чинь NASA-гийн сансрын хаягдал юм биш үү ха ха х ах а

    ReplyDelete

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.