Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2012/04/08

Калориметрийн дулаан багтаамжийг тодорхойлох, шалгах арга



МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

MNS 3855-85

Албан хэвлэл




СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
УЛААНБААТАР ХОТ
1.    Боловсруулсан:                        түлш эрчим хүчний үйлдвэр эрдэм.
2.    Шинжилгээний зураг төслийн институт
Хатуу түлшний сектор
3.    Эрдэм шинжилгээний ажилтан
Дэд эрдэмтэн                                       Ц. Цэндсүрэн
Инженер                                                С. Дэжид
Батлуулахаар оруулсан                      түлш эрчим хүчний үйлдвэрийн яам
Орлогч сайд                                         Ж. Сосор
Чанарын хэлтэсийн дарга                  Ж. Доржсүрэн
Мэргэжилтэн                                        Ж. Уранцэцэг
Батлахад бэлтгэсэн                            үнэ, стандартын улсын хороо
Орлогч сайд                                         Б. Шагдар
Мэргэжилтэн                                        Б. Эрдэнэбаатар
Үнэ, стандартын улсын хорооны 1985 оны 12-р сарын 31-ний өдрийн 454-р тогтоолоор батлав.














Монгол улсын стандарт.
Калориметрийн дулаан багтаамжийг тодорхойлох, шалгах арга
MNS 3855-85
Үнэ, стандартын улсын хорооны 1985 оны 454-р тогтоолын дагуу 1986 оны 1-р сарын 1-ээс 1991 оны 1-р сарын 1 хүртэл мөрдөнө.
Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө.
Энэ стандарт нь B-06, В-09 маягийн шингэний калориметрт анхны ба үечилсан шалгалт хийх аргыг тогтооно.
1.    Шалгах үе шат
1.1          шалгалтыг дараах үе шатаар явуулна. Үүнд:
·         гадна байдлыг шалгах(5.1-р зүйл)
·         бодит дулаан багтаамжийг тодорхойлох(5.2-р зүйл)
2.    шалгах хэрэгсэл
2.1          шалгалтыг явуулахдаа дараах хэрэгслийг ашиглана. Үүнд:
·         бензойны хүчлийн стандартчилсан загвар.
·         Хүчилтөрөгчийн баллон(ГОСТ 949-73)
·         10 кг хүртэл хэмжих хязгаартай 3-р ангийн лабораторийн мөртэй техник жин, 200 грамм хүртэл хэмжих хязгаартай 2-р ангийн шинжилгээний жин.
·         Зөөврийн цахилгаан хэмжих хэрэгсэл(ГОСТ 10374-74)
·         0,10С-ийн хуваарьтай ТЛ-19 маркийн термометр(ГОСТ 2045-7)
·         1-р хавсралтад заасан лабораторын шилэн сав.
·         2-р хавсралтад заасан урвалж материал.
Тайлбар: калориметрийн бодит дулаан багтаамжийг калориметрийн эд ангид(бортго, савны эд ангийг солих, засварлах, термометрийг солих) засвар хийсний дараа, мөн ашиглалтын үед тасалгааны температур 50С-аас илүү хэмжээгээр өөрчлөгдөх үед тус тус тодорхойлно.
3.    Шалгах нөхцөл, түүнд бэлтгэх
3.1          калориметрийг шалгах үед дараах нөхцлийг бүрдүүлнэ.
3.1.1              калориметрийг өөрийн нь ажлийн байранд шалгана.
3.1.2              Калориметрийг байрлуулсан тасалгаанд бүрхүүлийн усны хөргөгчид холбох хүйтэн усны шугам байвал зохино.
3.1.3              Калориметрийн бодит дулаан багтаамжийг тодорхойлох үед калориметрийн сав дахь усны эхний температур В-08 маягийн калориметрт 250С-тай тэнцүү, В-09 маягийн калориметрт 18-320С-ийн хооронд байвал зохино.
3.2          калориметрийг шалгахын өмнө дараах бэлтгэл ажлыг хийнэ. Үүнд: бензойны хүчлийг фосфорын ангидрид хатаагчтай эксикаторт 24-цаг хатаана.
4.6-4.8-р зүйлд  заасны дагуу  шахмал хийдэг прессийг угааж цэвэрлэнэ.
·         Прессийн тусламжтайгаар тус бүр нь 1,001-1,010 г хүртэл жинтэй бензойны хүчлийн 6 ширхэг шахмал хийж эксикаторт 3 хоногоос доошгүй хугацаатай байлгана.
·         Калориметрийг хөдөлгөөнгүй суурилуулж түүний бүрхүүлийг нэрмэл усаар дүүргэнэ.
·         Хүчилтөрөгчтэй холбоотой тоноглолыг ажилд бэлтгэж бортгыг хүчилтөрөгчөөр үлээлгэж дүүргэх хэрэгслийг суурилуулна. (4.2-4.5-р зүйлд заасныг үз).
·         Хатааж хуурайжуулсан калориметрийн сав, бортгыг 10 кг хүртэл хэмжих хязгаартай лабораторийн техник жин дээр(0,5г-аас илүүгүй алдаатай) тус тусад жигнэнэ.
·         Термометр(ТЛ-19)-ийн мөнгөн усыг
·         Термометрийн хуваарийн 1.2 гэсэн заалт нь В-08 маягийн калориметрийг шалгах үед 25+-0,10С-т В-0,9 маягийн калориметрийг шалгах ед тасалгааны температурт байгаа калориметрийн саван дахь усан температурт тохирч байхаар тохируулна.
·         Асаалтын утасны жинг тодорхойлно. Үүний тулд 65-70 мм урттай 10-15 ширхэг утасыг 200г хүртэл хэмжих хязгаар бүхий шинжилгээний жин дээр 0,2 мг –ын нарийвчлалтайгаар жигнэн дундаж жинг бодож олно.
·         1-р хавсралтанд заасан шилэн савыг бэлтгэнэ.
·         0,1-н идэмхий натри буюу кали уусмал, метиллийн улааны илрүүлэгчийн 1%-ын уусмал бэлдэнэ.
·         1000 см3-ийн эзэлхүүнтэй уусмалын сав(хажуу доод хэсэгтээ юүлэх хүзүүтэй), 5см3-ийн (микроборетка) бүхий титирлэх хэрэгслийг угсарч бэлтгэнэ. 
4.    Аюулгүй ажиллагааны шаардлага.
4.1          калориметрийг ажлын байранд суурилуулсны дараа газардуулга хийнэ.
4.2          Агаараас гүн хөргөлтийн аргаар гаргаж авсан хүчилтөрөгчийн шалгалтанд хэрэглэнэ. Уснаас электролизын аргаар гарган авсан хүчилтөрөгчийг хэрэглэхийг хориглоно.
4.3          Даралттай хүчилтөрөгчийг хэрэглэх үед “даралттай савтай ажиллах үеийн аюулгүй ажиллгааны дүрэм-ийг баримтлан ажиллана.
4.4          Хүчилтөрөгчийг саалтуур (редуктор) манометрийн хамт, манометртэй тохируулагч хавхлаг нь хүчилтөрөгчтэй ажиллаж болох тухай үйлдвэрлэсэн заводын тодорхойлолттой байвал зохино.
4.5          Калориметрийн бортго, манометрийн  хүчилтөрөгч дамжуулах гуурсны хамт 10,8 МПа (110 кгс/см2) хэмжээтэй даралтанд туршигдсан байх шаардлагтай.  Туршилтыг жилд 1-ээс доошгүй удаа хийнэ. Бортгоны их бие, болон тагны эрэг мэдэгдэхүйц элэгдсэн нөхцөлд туршилт заавал хийх шаардлагатай.
4.6          Бортгыг 10,8 МПа даралтанд туршилд хийсны дараа, шинэ бортгыг ажилд оруулахын өмнө болон элдэв шалтгаанаар бохирдсон байж болзошгүй нөхцөлд хэдийгээр өөх тосны зүйлээр бохирдсон нь мэдэгдэхгүй байсан ч гэсэн задалж арчсаны дараа эхлээд бензин, этелийн спирт, нэрмэл усаар дараалан угааж хатаасан байх хэрэгтэй.
4.7          Шахмал хийх прессыг задалсан байдал нь түлхүүр, хүчилтөрөгч дамжуулах гуурс, мөн түүнчлэн хүчилтөрөгчтэй холбогдож байгаа бусад хэсгүүдийг 4.6-р зүйлд заасны дагуу угааж хатаасан байвал зохино.
4.8          Шахмал хийх пресс, бортго зэргийг бензин спиртээр угаах үед лабораторийн агааржуулагчийг ажиллуулж бензин спирттэй ажиллах аюулгүй ажилгааны шаардлагыг мөрдөх хэрэгтэй.
4.9          Лабораторийн агаарт байгаа бензин, спиртийн ууршилтын хэмжээг тодорхойлох хугацаа тодорхойлолтонд шаардагдах багаж хэрэгслийн талаар ариун цэвэр халдвар судлалын станцтай  тохиролцсон байх шаардлагатай.
4.10       Асаалтын товчлуурыг дарах агшинд болон дарснаас хойш 20 секундийн туршид калориметр дээрээс тонгойж болохгүй.
5.    Шалгалтыг явуулах
5.1          гадна байдлыг шалгах
·         калориметрийн бүрхүүлийн дотор талын сав байрлах хоног болон кранаар ус шүүрэхгүй байх.
·         Усан дотор байгаа металл эд ангиудад зэврэлт явагдахгүй байх.
5.2          бодит дулаан багтаамжийг тодорхойлох.
5.2.1              бодит дулаан багтаамжийг тодорхойлох арга нь стандартын бензойны хүчлийг шахмал хүчилтөрөгчийн орчинд калориметрийн бортгон дотор шатаахад үндэслэгдэнэ. Бодит дулаан багтаамж нь бензойны хүчлийг шатаахад ялгарсан дулааны хэмжээг калориметрийн саван доторхи усны температурын өөрчлөлтөнд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдоно. Бензойны хүчлийг 5 удаа шатааж уг бортгоны бодит дулаан багтаамжийн дундаж хэмжээг бодож олно.
5.2.2              Бодит дулаан багтаамжийг тодорхойлохын тулд дараах ажиллагааг хийнэ. Үүнд:
·         Бензойны хүчлийн шахмалыг 0,2 мг-ын нарийвчлалтай жигнэж, жинг тэмдэглэж авна.
·         Бензойны хүчлийн шахмалыг шатаалтын аяганд хийж бортгоны тагны тогтоогч цагираг дээр байрлуулна. Асаалтын утасны нэг үзүүрийг электротонд бэхэлж нөгөө үзүүрийг нь шахмал нүхээр сүвлэн. Гаргаад нөгөө талын электродонд бэхэлнэ. Шахмал нь аяган дотор талд орж ёроолд нь арай хүрэхгүйгээр асаалтын утсанд өлгөгдсөн байдалтай байх бөгөөд энэ үед асаалтын утас аяганы амсрыг шүргэхгүй, хөндий байвал зохино.
·         1см3 нэрмэл усыг дээд талдаа хавхлагатай бортго (1-р хэлбэр)-нд их биений нь ёроолд харин доод талдаа хавхлагатай бортго (2-р хэлбэр)-ны тагны суваг руу хийнэ.
·         Бортгоны шатаалтын хэлхээний эсэргүүцлийг шалгана. Үүний тулд бортгон дээр холбогдвол зохих контактуудыг залгаж үзэхэд дохионы гэрэл асч байх ёстой. Хэрэв калораметр дохионы гэрэлгүй бол Ц4313 маркийн цахилгааны хэмжих хэрэгслэлээр шатаалтын хэлхээний эсэргүүцлийг шалгана. Эсэргүүцлийн хэмжээ 1 ом-оос хэтрэхгүй байвал зохино. Бортгогыг суурин дээр тавьсан хүчилтөрөгчөөр дүүргэх хэрэгсэлтэй холбоно. Бортгонд өгөх хүчилтөрөгчийн хэмжээг хавлагаар (игольчатый клапан) тохируулж оруулна. Эхлээд 0,49 МПа(5 кгс/см3) даралттай болтол нь хүчилтөрөгчөөр дүүргэж бортгоны оруулах хавлагыг хаана.
·         Бортгыг нэрмэл устай шилэн саванд тавьж 2минут хиртэй байлган бортгоноос хүчилтөрөгч алдагдаж байгаа эсэхийг шалгана. Хийн бөмбөлөг гарахгүй байгаа нөхцөлд хавхлагуудыг арчиж таглаагаар нь эргэдэж таглана. Дараа нь бортгыг калориметрийн саванд байрлуулна. Бортгоны хавхлагуудын таг бүрэн далд орж байхаар калориметрийн савыг усаар дүүргэнэ.
·         Калориметрийн саван дахь усны жин В-08 маягийн калориметрт дээд хэсэгтээ хавхлагатай бортгыг хэрэглэх үед 3050+-2г, доод хэсэгтэй хавхлагатай бортгыг хэрэглэх үед 3150+-2г байвал зохино. Харин В-09 маягийн калориметрт дээд хэсэгтээ хавхлагатай бортгыг хэрэглэх  үед 2950+-2г, доод хэсэгтэй хавхлагатай бортгыг хэрэглэх үед 3050+-2г устай байна.
·         Калориметрийн устай савыг бортгоны хамт (бариулгүйгээр) 0,5-ын нарийвчлалтай жигнэнэ. Энэ жин нь (М)-нь тодорхойлолтонд тогтмол байвал зохих бөгөөд жинг туршилт хийх бүрдээ тэмдэглэж авна.
·         Жигнэсэн калориметрийн савыг бүрхүүл дотор байрлуулж шатаалтын хэмжээний болон хатаагч хөдөлгүүрийн залгууруудыг холбон калориметрийн тагийг тавина. Температурт (ТЛ-19)-ийг байрлуулж түүний чичиргэгчийн зайг шалгана. Термометрээс 1-2мм хиртэй зайнд байх ёстой.
·         Калориметрийг цахилгаанд залгаж дараа нь гэрэлтүүлэгч, бүрхүүлийн усны хутгагч, калориметрийн савны усны хутгагч чичрэгч ба дохиог ажиллуулах товчлууруудыг дэс дараагаар нь салгаж ажиллуулна.
5.2.3              В-08 маягийн калориметрт хэсжилт эхлэхийн өмнө савны усны температурыг 24,90С(термометрийн  хуваариар 1.1 гэсэн заалт) хүртэл, бүрхүүлийн усыг 27,50С-хүртэл тус тусынх нь халаагчаар халаана. В-09 маягийн калориметрт шалгалт хийхэд савны усны температурыг бүрхүүлийн усныхаас 2,80С-аар доош байхаар тохируулна.
5.2.4              Бензойны хүчлийг шатаах үед термометрийн заалтыг эхний, гол, төгсгөлийн гэж 3 үе болгон тэмдэглэнэ. Заалтыг 30 секундт тутамд өгөх дуут дохионы 3-дахь дохиогоор тэмдэглэж авна. Хутгалтыг ажиллуулснаас хойш 10 минут хиртэй болж температурын өөрчлөлт жигдэрч ирэхэд эхний үеийн 10 заалтыг хагас минут тутам тэмдэглэн авч 11 дахь заалтыг авах үед бензойны  хүчлийг шатаах асаагуурын товчлуурыг дарна. 11 дахь заалтыг гол үеийн эхний температур гэж тооцно. В-08, В-09 маягийн калориметрийг залгах үед дээд хэсэгтээ хавхлагатай бортгыг хэрэглэх нөхцөлд 20 заалтыг, харин доод хэсэгтээ хавхалгатай бортгыг хэрэглэх нөхцөлд 15 заалтыг гол үеийн температур болгон авна. Гол үеийн сүүлчийн заалтыг тэмдэглэж авна. Эхний үе, гол(4 дахь заалтаас эхлэн) төгсгөлийн үеийн температурын заалтыг термометрийн хамгийн бага хуваарийн 0,1-ээс ихгүй алдаатай байхаар тэмдэглэж авбал зохино. Гол үеийн 4 дэх заалт хүртэлх заалтуудыг термометрийн хамгийн бага 2 хуваариас ихгүй алдаатай тэмдэглэж авна. В-08 маягийн калориметрийг шалгах үед калориметрийн савны усны температурыг 25+-0,050С-аас эхлэн хэмжинэ.
5.2.5              Хэмжилт хийж дуусмагц хийж ажиллуулахад залгасан бүх товчлууруудыг дээр залгасан дэс дараалалаар нь унтрааж калориметрийг цахилгаанаас салгана. Калориметрийн тагийг онгойлгон савыг гаргаж түүний дотроос бортгыг тусгай эрэгддэг бариулийн тусламжтайгаар гаргаж авна. Бортгоны, хавхлагуудын тагийг эрэгдэн авч гаргаж хавхлаг онгойлгон хийг гаргаж бортгоны тагийг онгойлгоно. Асаалтын утасан үлдэгдлийг элетродноос салган авч 200 г-ын хэмжих хязгаартай шинжилгээний жин дээр 0,2 мг-ын нарийвчлалтай жигнэж авна. Бортгоны дотор талд дутуу шатсан бензойны хүчлийн үлдэгдэл, хар тортог байгаа эсэхийг шалгаж үзээд байхгүй нөхцөлд бортгоны их биеийн дотор талын гадаргуу, таг, шатаалтын аягыг нэрмэл усаар угааж усыг шилэн аяганд цуглуулж авна. Уг угааж авсан усны дээрээс 2 дусал метилийн улаан илрүүлэгчийг нэмж 0,1 Н-ын уусмалаар титэрлэнэ. Титэрлэлтэнд зарцуулсан шүлтний уусмалын хэмжээг тэмдэглэнэ. Энэ нь азотын хүчил үүсэхэд ялгарах дулааныг тооцоход хэрэглэнэ. Бортго болон аягыг хэд хэдэн удаа халуун нэрмэл усаар угааж арчаад хавхлагуудыг нь онгорхой байдалд хатаана. Хэрэв бортгоны дотор талд дутуу шатсан бензойны хүчил буюу хар тортогтой байвал шинжилгээний дүнг хүчингүйд тооцож тодорхойлолтыг дахин явуулна.
6.    Үр дүнгийн тооцоо хийх
6.1          бодит дулаан багтаамжийн хэмжээг (Gi)-дараах томъёогоор бодож ДЖ/К буюу ДЖ/0С нэгжээр илэрхийлнэ.
Gi=(Q1+ Q2+ Q3)/∆t=(Q1+ Q2+ Q3)/[(tn+∆hn)-( t0-∆h0)+ ∆h]*Z;
Энд:
Q1=q1*m1-бензойны хүчлийг шатаахад ялгарсан дулааны хэмжээ, дЖ.
q1-бензойны хүчлийн шаталтын хувийн дулаан, дЖ/г.
m1-бензойны хүчлийн жин, г.
Q2=q2*m2-асаалтын утсыг шатаахад ялгарах дулааны хэмжээ, дЖ.
Q2-асаалтын утсан шаталтын хувийн дулаан , дЖ/г.
M2-шатсан утасны жин, г(шатаалтын өмнөх  ба дараах үеийн жингийн ялгаа).
Q3=q3*m3-азотын хүчил үүсэх ба түүний усанд уусах үед ялгарах дулааны хэмжээ, дЖ.
Q3-0,11см3 азотын хүчил үүсэхэд ялгарах дулаан. Энэ нь дЖ/см3-тай тэнцүү байна.
(3-р хавсралтанд заасан азотын хүчил үүсэх хувийн дулааны холбогдлоос шилжүүлэн тооцоолж гаргасан болно.)
V-титрлэлтэд зарцуулагдсан 0,1 Н- шүлтийн уусмалын эзэлхүүн, см3.
∆h-калориметрийн саван дахь усны температурын өөрчлөлт, 0С буюу К-аар.
tn-гол үеийн эцсийн температурт тохирч байгаа термометрын заалт.
∆hn-гол үеийн tn-температурт тохирох термометрийн калибрын залруулга(термометрийн өөрийн гэрчилгээнд заагдсан байна.)
t0-гол үеийн эхний температурт тохирох термометрийн заалт.
∆h0-гол үеийн t термометрт байх термометрийн калибрын залруулга.
Z-термометрийн гэрчилгээнд заасан түүний хуваарийн нэгж.
Дулаан солилцооны залруулга(∆h)-ыг дараах томъёогоор олно. Үүнд:
∆h=(v1+v2)*2/n1+v2*n2
Энд: V1-эхний үеийн 30 секундэд оногдох температурын өөрчлөлтийн хурд.
V2-мөн адил(төгсгөлийн үеийн)
n1-гол үеийн түргэн өсөлттэй (0,30С ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдэх, температурын заалтын тоо)
n2-гол үеийн удаан өсөлттэй температурын заалтын тоо.
n2= n- n1
n-гол үеийн температурын бүх заалтын тоо.
Гол үеийн түргэн өсөлттэй температурын заалтын тоо (n1)-г
а=(ta-t0)/(tn-t0) гэх томъёогоор олсон “а-гийн утгаар дараах хүснэгтээс олж болно.
Энд: ta-гол үеийн 4 дэх заалт(2 минутын дараа).
t0, tn-гол үеийн эхний ба төгсгөлийн температурын заалтууд.
А
h1
0.50
0.60-аас 0,64 хүртэл
0.64-аас 0,73 хүртэл
0.73-аас 0,82 хүртэл
0.82-аас 0,91 хүртэл
0.91-аас 0,95 хүртэл
0.95-аас дээш
9
8
7
6
5
4
3
Бодит дулаан багтаамжийн дундаж утга (C)-ыг 5 удаагийн тодорхойлолтын дүнгээр  дараах томъёогоор бодож дЖ/К буюу дЖ/0С-аар илэрхийлнэ.
/n  энд n- тодорхойлолтын тоо.
Бодит дулаан багтаамжийн дундаж утга 15+-1,5 зж/к, кЖ/0С-ний хязгаарт багтааж байх ба түүний тодорхойлолтын алдаа 0,1%-иас хэтрэхгүй байвал зохино.
6.2          зэрэгцээ тодорхойлолтуудын хоорондох зөрүү тэдгээрийн арифметик дунджаар 20 Ж/К(5 кал/0С)-аас ихгүй байх ёстой. Хэрэв дундаж утга үүнээс хэтэрч байвал энэ зааварт дурьдсан бүх нөхцөлийг нарийн мөрдөж тодорхойлолтыг дахин эхнээс нь хийнэ. Хэрэв 2 дахь удаагийн 5 тодорхойлолтоор дундаж зөрүү зөвшөөрөгдөх хэмжээнээс ихгүй байвал энэ тодорхойлолтын эхний үр дүнгээр бодит дулаан багтаамжийг бодож гаргах бөгөөд эсрэг нөхцөлд энэ калориметрийг ашиглалтанд тэнцэхгүй гэж үзнэ.
7.    Шалгалтын үр дүнг нэгтгэх.
7.1          шалгалтын дүнгийн  протоколыг 4-р хавсралтад үзүүлсэн загварын дагуу хөтлөнө.
7.2          Шалгалтаар ашиглалтанд тэнцэхгүй гэж тогтоогдсон калориметрийг ашиглахыг зөвшөөрөхгүй.

Шалгалтанд хэрэглэх шилэн саваны жагсаалт.
Нэрс
Тоо ширхэг
Эзэлхүүн, см3
1.    Колбо(хэмжүүрийн)
2.    Шилэн аяга
3.    Уусмалын сав(доод хэсэгтээ хүзүүтэй )
4.    Хэмжигч цилиндр
5.    Соруул(микробюретка)
6.    Хуваарьтай дусаагуур
7.    Эксикатор(190 мм голчтой)
8.    Бокс(15-34 мм голчтой)
9.    Шилэн сав
1
1
1

2
1
2
1
5
2

1000
250
1000

500 ба 2000
500 ба 2000
5
1 ба 25

4000



2-р хавсралт:
Хэрэглэгдэх урвалж материал
1.    Хийн байдалтай хүчилтөрөгч
2.    0,1-0,15мм-ийн голчтой тусгаарлагч бүрхүүлгүй константан буюу зэс утас
3.    Фосфорын ангидрид
4.    Идэмхий натри буюу кали(химийн цэвэр байдалтай)
5.    Метилийн улаан илрүүлэгч
6.    Нэрмэл ус
7.    Шүүлтүүрийн цаас
8.    Этилийн спирт
9.    Техникийн бензин.
3-р хавсралт:
1.    200С-ын температурт агаарт жигнэсэн бензойны хүчлийн шаталтын хувийн дулаан q1=26460кЖ/кг.
2.    Бензойны хүчлийн нягт ρ=1320 кг/см3.
3.    Константан утасны ρ2-3140кг/см3, зэс утасны-2510 кЖ/Кг.
4.    Азотын хүчил үүсэх ба усанд уусах хувийн дулаан ρ3=57,8 кЖ/моль.
4-р хавсралт:
Шаталтын протоколыг хөтлөх заавар.
Калориметрийн марк №
Бортго(хэлбэр) 1 №
Үйлдвэрлэсэн заводын нэр. Шалгалт хийсэн..........................он..............сар...............өдөр
Бензойны хүчлийн тодорхойлолт.
Термометр  №....................





1-р хүснэгт:
Хагас минутын хэмжилтийн дугаар
Термометрийн заалт үе тус бүрээр
Эхний
Гол
Төгсгөл
0
1
2
3
4
5
6
7
8
9
 Асаалт 10
11
12
13
14
15
16
17
18
19


1,202
1,204
1,206
1,209
1,212
1,215
1,218
1,221
1,224
1,227
t0=1,229
1,460
2,150
2,487
2,698
2,819
2,862
2,886
2,915
2,940
2,959
2,973
2,984
2,991
2,998
3,001
3,006
3,009
3,011
3,012
tn=3,013
3,015
3,016
3,018
3,019
3,020
3,021
3,022
3,023
3,024
3,025
В-08 ба В-09 маягийн калориметрийн бодит дулаан багтаамжийн тооцоо хийх жишээ. Өгөгдсөн нь:
m1= 1.0000г      
q2=2510ж/г
m2= 0.0042г
q3=6ж/см3
V= 25460Ж/К
q2=1,2 см3.
Z=1.0020C/ хуваарь. М=7950 г/калориметрийн савны жин. Бортго ба усны жин/ бүрхүүлийн усны температур, туршилтын эхэнд 27,80С, туршилтын төгсгөлд 27,90С. Өрөөний агаарын температур 20,9 0С
тооцоо
Q1=q1*m1=26460*1.0000=26460 Ж
Q2=q2*m2=2510*0.0042=10,5 Ж
Q3=q3*m3=6*1,2=7,2Ж
Q=25450+10.5+7.2=26478Ж
n1-тоог олъё.
a=(2.693-1.229)/(3.013-1.229)=1.464/1.784=0.82;
a=0.82 байхад n1=5; n2= n- n1=20-5=15
дулаан солилцолын залруулга (∆h)-ыг бодъё.
V1=(1,202-1,229)/10=-0,0027
V1=(3,013-3,025)/10=-0,0012
h=[(-0.0027)+(-0.0012)]/2*5+(-0.0012*15)=-0.0098-0.0180=-0.28
h=[(3.013-0.005)-(-1.229-0.05)+(-0.028)]*1.002=1.756*1.002=1.759Ж.
Ci=Q/∆t=364789/1.759=15053ж/к
Бусад 4 тодорхойлолтын протоколыг мөн адил хүснэгт В 1-ийн дагуу хөтөлж дүнг хүснэгт В-2 –т нэгтгэнэ.
Бодит дулаан багтаамжийн дундаж утга ба алдааг тооцох жишээ.






2-р хүснэгт:
Тодорхойлолтын дугаар
Ci
Ci-C-
(Ci-C-)2
Ж/К
1
2
3
4
5
15067
15049
15060
15053
15069
+8
-10
+1
-8
+10
64
100
1
64
100
n=5                  C-=15059        


дундаж квадрат зөрүүг шинжлэхэд.


Алдаа,%
∂=К*∆С/С*100=2*4/16059=100=0.05%.
Энд: -туршилтын тооноос хамаарах коэффициент.
n=5 байхд к=2 байна.
∂= 0.05%. байгаа нь зөвшөөрөгдөх алдаа (0.1%)-иас бага байгаа учир уг калориметр ашиглалтанд тэнцэнэ.
Шалгалт хийсэн:.............................................
                                    ........................................




Төгсөв.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.