Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2013/03/22

Чийгийг тодорхойлох хурдавчилсан арга



Хатуу түлш чийгийг тодорхойлох хурдавчилсан арга
АБА 622.33: 543.812.2: 006.354.                                                       Анги А-19
Хатуу түлш чийгийг тодорхойлох хурдавчилсан арга
УСТ 4057-38
Угли бурые каменные, антрацит и горючие сланцы ускоренный метод определения влаги
ГОСТ 11014-81
БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын стандартын газрын даргын 1988 оны 339 дугаар тушаалын дагуу 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө. Стандартыг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ. 
Энэ стандарт нь хүрэн  чулуун нүүрс, антроцит, шатах занар болон тэдгээрийн баяжуулагдсан бүтээгдэхүүнд хамаарч чийгийг тодорхойлох хурдавчилсан аргыг тогтооно. Аргын үндэслэл нь түлшийг /160+-5/0С-ийн температуртай хатаах шүүгээнд хатааж жингийн хорогдлыг тооцоолоход оршино. Туршилт шинжилгээнд, бэлдэх, гаднын чийгийг тодорхойлохдоо УСТ 655-79-д заагдсан багаж хэрэгслийг хэрэглэнэ.
  1. Дээж авах арга
1.1          дээжийг УСТ 895-79-ийн дагуу авч боловсруулна.
  1. Багаж хэрэгсэл.
2.1          чийгийг тодорхойлохдоо дараах багаж хэрэгслийг хэрэглэнэ: /160+-5/0С-ийн температурыг тогтмол барьж чадах дулааны тохируулагч бүхий хатаах цахилгаан шүүгээ: ширхэгтэй бол 0,0002 г-ын нарийвчлалтайгаар тус тус гүйцэтгэнэ.
1.1  хэрэв лабораторт дээж хийж ирсэн савны хана мэдэгдэхүйц нойтон байвал түүнийг хатаах жингийн хорогдлыг чийгийн хэмжээг бодох үед оруулж тооцно.
1.2  Аяганцаруудыг тагных нь хамтаар урьдчилан дугаарлаж жинлэсэн байна. Шинээр хатаасан бодис бүхий шилэн багварт аяганцаруудыг хадгална. Аяганцаруудын жинг сорьцоо хийхийн өмнө дахин хянан жинлэнэ.
1.3  Сорьцтой аяганцаруудыг хатаахаар тавихдаа хатаах шүүгээний нүхтэй тавиурын зарим нүхийг онгорхой байхаар бодож/аналитик чийг тодорхойлох үед 20-иос илүүгүй, ерөнхий ба гадны чийг тодорхойлох үед 6-аас илүүгүй тоотойгоор/ байрлуулна.
1.4  Сорьцтой алтанцаруудыг хатаах үед тагийг нь бүрэн буюу хагас онгорхой байдалтай, харин хөргөх болон жинлэх үед нягт тагласан байдалд гүйцэтгэнэ.
1.5  Сорьцтой алтанцаруудыг хатаах шүүгээнд тавьж байрлуулах үед шүүгээн дахь температур буурах бөгөөд уг температур дахин нэмэгдэж зохих түвшинд хүрсэн эгшингээс хатаалтын хугацааг тоолно.
  1. Шинжилгээний дараалал
2.1  гадны чийгийг тодорхойлох
2.1.1      гадны чийгийг тасалгааны температурт, эсвэл хатаах шүүгээнд хатаах замаар тодорхойлно. Хатаах шүүгээнд тодорхойлох үед шүүгээн дахь температур хүрэн нүүрсэнд /40+-5/0С –аас илүүгүй, хатаах цахилгаан шүүгээ,/40+-5/0С-ээс /50+-5/0С-ийн температурыг тогтмол барьж чадах, дулааныг тохируулагчтай, дээжийг урьдчилан хатаах зориулалттай. Мөнгөн устай термометр, 2000С хүртэл хэмжиж хязгаартай, 1-20С-ийн хуваарийн нэгжтэй. Шинжилгээний жин, туухайн хамт. Лабораторийн квадрантан жин, 2 кг хүртэл хэмжих хязгаартай шилэн эксикатор хатаагч бодистой. Хөнгөн цагаан аяганцаргууд, лабораторийн ба аналитик дээжний чийгийг тодорхойлоход зориулсан шилэн буюу тагны хамт. Аяганцарын хэмжээг тохируулахдаа түлшний үеийн зузаан нь 1 г орчим жинтэй аналитик дээжинд 0,15г/см2-аас ихгүй, 10-г жинтэй лабораторийн /3 мм-ээс томгүй ширхэгтэй / дээжинд 0,30г/ см2-аас ихгүй байхаар тус тус бодож авна. Тэвш, дээжийг хатаахад зориулсан, исэлддэггүй металлаар хийсэн.
3.шинжилгээнд бэлтгэх
3.1 чийгийг тодорхойлох бүрийн өмнө савтай дээжний тагийг нь онгойлголгүйгээр өөд уруу нь харуулах замаар сайтар хольж хутгана. Сорьцыг авахдаа савтай дээжнийхээ янз бүрийн хэсгийн янз бүрийн түвшингээс авна. Шилэсний дараа аяганцарыг ялимгүй доргиож сорьцы үеийг жигдрүүлэн тэгшилнэ.
3.2 сорьцыг шинжлэхдээ уг сорьц 20мм-ээс доош ширхэгтэй бол 0,05%, 3мм-ээс доош ширхэгтэй бол 0,002 г, 0,2 мм-ээс дээш бол цагийн туршид гарсан жингийн хорогдлыг анхных нь жинтэй харьцуулахад хүрэн нүүрсэнд 0,3%, чулуун нүүрс, антрацит, шатах занарт 0,1%-иас илүүгүй болтол хатаалтыг үргэлжлүүлнэ. Урьдчилсан хатаалт хийх үед болон жинлэлт бүрийн дараа сорьцыг болгоомжтой/хорогдол гаргахгүйгээр/ хутгана.
4.2 агаарын хуурай түлшний чийгийг тодорхойлох
4.2.1 агаарын хуурай түлшний чийгийг 4.1-р зүйлд заасны дагуу гадны чийг тодорхойлох үед агаарын хуурай байдалд оруулсан түлшийг
3мм-ээс томгүй ширхэгтэй болтол буталсны дараа гарсан дээжинд тодорхойлно. Түлшний чийгийг алдагдуулахгүйн тулд бутлалыг аль болох түргэн хугацаанд хийвэл зохино.
1.1.1      3мм-ээс томгүй ширхэгтэй лабораторийн дээжнээс тус бүр нь /10+-0,1/г жинтэй сорьцыг аяганцарт хийж шинжилгээний жин дээр жинлэж авна. Аяганцаруудыг хатаах шүүгээнд тавьж температур нь /160+-5/0С –т хүрснээс хойш хүрэн нүүрсийг 30 мин, чулуун нүүрс шатах занар ба тэдгээрийн нойтон аргаар баяжуулагдсан бүтээгдэхүүнийг 15 мин, антрацитыг 20 мин тус тус хатаана.
1.1.2      Хаталт дуусмагц аяганцаруудыг шүүгээнээс гаргаж таглан металл суурин дээр тавьж эхлээд агаарт 3-8 мин, дараа нь шилэн/эксибаторт/ тасалгааны температурт хүртэл хөргөсний дараа жинлэн чулуун нүүрс, антрацит, шатах занарт/50+-5/0С
-аас илүүгүй байвал зохино.
4.1.2 гаднын чийгийг тодорхойлох дээжний ширхгийн хэмжээ нь 20 мм-ээс хэтрэхгүй байна.
4.1.3 сорьцын масс /m/-нь дараах томъёогоор тооцоолсон хэмжээнээс багагүй байна./тоон утгын хувьд/
m=0.1d;
энд d-хамгийн том ширхэгийн хэмжээ, мм-ээр.
Гэхдээ сорьцын жин ямар ч үед 0,5 кг-аас багагүй байвал зохино.
1.1.4      урьдчилан жинлэсэн түвшин дээр сорьцоо асгаж 1дм2 талбайд 100 г-аас ихгүй сорьц оногдож байхаар гадаргууг нь тэгшилнэ. Сорьцтой тэвшийг хатаахын тулд агааржуулалт сайнтай тасалгаанд буюу хатаах шүүгээнд тавьж үе үе хутган сүүлийн 2 цагийн туршид гарсан жингийн хорогдолыг анхных нь жинтэй харьцуулахад хүрэн нүүрсэнд 0,3%, чулуун нүүрс, антрацит, шатах занарт 0,1%-аас ихгүй болтол тус тус хатаана.
1.1.5      Хатаах шүүгээнд хийх урьдчилсан хатаалтын үргэлжлэх хугацаа 8-цагаас илүүгүй байвал зохино.
35%-иас дээш ерөнхий чийгтэй хүрэн нүүрсэнд хатаалтын хугацааг үүнээс уртасгаж болно.
Хатаалтыг хатаах шүүгээнд явуулахдаа эхлээд хатаах шүүгээнд хатаасан тэвштэй сорьцыг гаргаж тасалгааны температурт тавьж чөлөөт хатаалт хийнэ. Сорьцтой тэвшийг үе үе жинлэх ба сүүлийн 1 суурин дээр тавьж агаарт 2-3 мин, дараа нь шилэн багварт хийж тасалгааны температурт хүртэл хөргөсний дараа жинлэнэ.
1.2          ерөнхий чийгийг тодорхойлох.
1.2.1      ерөнхий чийгийг уг түлшний чийгтэлтийн түвшин ба урьдчилсан хатаалтгүйгээр бутлагдах боломжтой эсэхийг харгалзан нэг буюу 2 шаттай аргаар тодорхойлно.
1.2.2      2 –шаттай аргаар тогтоогдох ерөнхий чийг нь 4.1- ба 4.2.-р зүйлд заасны дагуу тодорхойлогдох гадны чийг ба агаарын хуурай түлшний чийгийн нийлбэр юм.
1.2.3      Нэг шаттай аргаар ерөнхий чийгийг тодорхойлохдоо 4.2.2 ба 4.2.3-р зүйлд заасны дагуу хийнэ.
1.3          аналитик дээжний чийгийг тодорхойлох.
1.3.1      аналитик дээжний чийгийг тодорхойлохдоо доор заасан нөхцлийг хангасны үндсэн дээр хатаах шүүгээнд дээжийг хатаах массын алдагдлаар тодорхойлно.
1.3.2      0,2 мм-ээс томгүй ширхэгтэй аналитик дээжнээс тус бүр нь /1+-0,1/г жинтэй сорьцыг аяганцарт хийж шинжилгээний жин дээр жинлэж авна. Урьдчилсан хатаасан хатаах шүүгээнд сорьцтой аяганцаруудыг тавьж /160+-5/0С-ийн  температурт хатаана. Үүнд: чулуун нүүрс, антрацит, шатах занарыг-5 мин, 10%-иас бага аналитик чийгтэй хүрэн нүүрсийг 5мин, 10%-иас их аналитик чийгтэй хүрэн нүүрсийг 10 мин, тус тус хатаана.
1.3.3      Хатаалтын дараа аяганцаруудыг гаргаж таглан металл
Wt2-ажлын төлөв байдалд байгаа түлшний ерөнхий чийг, хувиар.
4.5 гаднын чийгийг нэг сорьцонд тодорхойлох ба агаарын хуурай түлшний чийг, ерөнхий чийг, аналитик дээжний чийгийг 2 сорьцонд зэрэг тодорхойлно.
5. дүнг боловсруулах
5.1 нэг шаттай аргаар тодорхойлсон ерөнхий чийгийн хэмжээ, гадны чийгийн хэмжээ, агаарын хуурай түлшний чийгийн хэмжээ, аналитик дээжний чийгийн хэмжээ /W/-г дараах томъёогоор бодож хувиар илэрхийлнэ.
W=m1/m*100
m1-түлшийг хатаахад гарсан жингийн хорогдол, г.
m-шинжилгээнд авсан түлшний сорьцын жин, г.
5.2 2-шаттай аргаар тодорхойлсон ерөнхий чийгийн хэмжээ /Wt/-г дараах томъёогоор бодож хувиар илэрхийлнэ.
Wt= Wex+ Wn*(100- Wex)/100
Энд Wt-түлшний гадны чийг, хувиар.
Wex-агаарын хуурай түлшний чийг, хувиар.
5.3 хүрэн нүүрсний ерөнхий чийгийн хэмжээг үнсгүй төлөв байдал/ Wt daf/-д шилжүүлэхдээ дараах томъёогоор бодно.
Wt daf=100* Wt2/100-A2;
Энд A2 –ажлын төлөв байдалд байгаа түлшний ерөнхий үнслэг, хувиар.
5.4 шинжилгээний дүнг зуутын орон хүртэл бодож, эцсийн дүнг аравтын оронгоор нарийвчлана.




5.5 зэрэгцээ 2 тодорхойлолтын дүнгийн хоорондох зөрүү дараах хүснэгтэнд заасан хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.
Чийгийн төрөл
Зөвшөөрөх зөрүү, хувиар
Нэг лабораторт
Өөр өөр лабораторт
Түлшний чийг дараах хэмжээтэй байхад, хувиар
10 хүртэл
10-аас дээш
10 хүртэл
10- дээш
Ерөнхий чийг
0,3
3,0 харьцаа гэхдээ 0,6-аас ихгүй
0,6
5,0 харьцаа гэхдээ 0,8-аас ихгүй
Агаарын хуурай түлшний чийг
0,3
3,0 харьцаа
-
-
Аналитик дээжний чийг
0,2
2,0 харьцаа
-
-
Тайлбар: 0.6* ерөнхий чийгийн нэг шаттай аргаар тодорхойлох үед мөрдөнө.
5.6 зөрнүү нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй байвал зэрэгцээ 2 тодорхойлолтын дүнгүүдийн арифметик дундаж болгон авна. Хэрэв зэрэгцээ 2 тодорхойлолтын зөрүү зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл гурав дахь тодохойлолтыг хийж зөвшөөрөгдөх зөрүүн хязгаарт багтаж байгаа хамгийн ойролцоо гарсан 2 тодорхойлолт дүнгүүдийн арифметик дундажийг эцсийн дүн болгон авна. 

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.