Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/04/18

Монгол орны нүүрсний судлагаа, чиг хандлага


Шатах ашигт малтмал, түүний дотроос нүүрсний судалгааг тавьсан зорилго, хэрэглэсэн арга, аргачлал, шийдвэрлэсэн асуудлын хүрээгээр нь хэд хэдэн үед хувааж болно. Хэдийгээр эрдэс баялаг, түүний дотроос нүүрс, занарыг олборлож хэрэглэж эхэлсэн түүхэн замнал нэгэн зуунаар бус хэдэн мянган жилээр хэмжигдэх учиртай боловч орчин үеийн геологийн судалгааны түвшинд ашигт малтмалын гадаргуугийн илрэлийг тогтоох ахуйн хэрэглээг хангах зорилтыг шийдвэрлэж эхэлсэн үеийг XIX-XX зууны зааг гэж үзэх; шатах ашигт малтмалын судалгааг тодорхой зорилтот төлөвлөлтөөр гүйцэтгэсэн 1920-1940 он; нүүрс, неФтийг хайж нөөцийг үйлдвэрлэлийн аргаар ашиглаж эхэлсэн 1940-1970 он; шатах ашигт малтмалын мужлал боловсруулж эхэлсэн 1950-иад оны дунд үе; шатах ашигт малтмал агуулсан хурдас, орд, сав газрын геологийн асуудлыг нарийвчлан судалж эхэлсэн 1960 оны сүүл үе; нүүрсний коксжилт, петрограФын найрлагын судалгааны 1970-аад оны сүүл үеэс; нүүрс шатдаг занар, геологийн нөөцийн үнэлгээг 1960-аад оны сүүлчээс эхэлсэн гэж тус тус ялгаж болох юм.


Үзэх
Татах

1 comment:

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.