Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/11/16

Монгол хамгийн хямд vнээр нефть худалдан авдаг

Єнєєдєр “Тамсагбулаг” ,”Зvvн баян”-гийн орд газруудад газрын тосны хайгуул хийж байгаа, харамсалтай нь хайгуулаар илэрч байгаа газрын тосны хэмжээ маш бага байгаа учраас нефтийн vйлдвэр барих хэмжээнд хvрээгvй байна.

Шударга бус єрсєлдєєнийг хянан зохицуулах газар, нефть импортлогч компаниудын хооронд vvссэн маргаан улам даамжирсаар. “Боловсруулаагvй нефть бvтээгдэхvvний экспортын татварыг ОХУ-аас нэмсэн байхад яахаараа манайхан эцсийн бvтээгдэхvvн болох шатахууны vнийг нэмэв” хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын дарга Ц.Нямдорж салбарын сайдаас нэхэл хатуутай асуусан тухай ч яригдах болов.

Тиймээс ОХУ шатахууны экспортын татвараа нэмсэн эсэх талаар АМГТХЭГ-ын Хангамжийн зохицуулалтын хэлтсийн дарга Д.Амарсайханаас тодруулвал:

-ОХУ зєвхєн боловсруулаагvй нефтийн бvтээгдэхvvний экспортын татвараа л нэмсэн. Харин шатахууныг нэмээгvй гэж яригдах боллоо. Энэ vнэн vv?
-Аль алиныг нь нэмсэн. Саяхан нэг тонн газрын тосны бvтээгдэхvvний татвараа172.4 ам.доллар болгосон. Энэ нь ємнєх сарынхтай харьцуулахад 14.3 ам.доллараар єссєн байгаа. Ер нь 2006 он гарсаар ОХУ газрын тосны бvтээгдэхvvний экспортын татвараа таван удаа нэмсэн. Манай улсын шатахууны импортын 90 гаруй хувийг эзэлдэг “Роснефть” компани нь сvvлийн vед нефть бvтээгдэхvvнийхээ vнийг найман удаа нэмсэн. Гэтэл Монгол Улсын нефтийн бvтээгдэхvvний жижиглэн худалдааны vнэ ердєє гуравхан удаа л нэмэгдсэн шvv дээ. Vvнийг гаалийнхан ч, манайх ч, Шударга бус єрсєлдєєнийг хянан зохицуулах газрынхан ч мэдэж байгаа.

Манай байгууллага аль болохоор шатахууны vнийг хєєрєгдvvлэхгvй, тогтвортой байлгах талаар бvхий л арга хэмжээг авч байна. Шатахуун импортлодог компаниудын ємнєєс гадаадын тvнш компаниудтай ч ярилцдаг. Vнэндээ Засгийн газраас бололцоотой бvхий л арга хэмжээг авч байгаа гэж хэлж болно. Монгол Улс хамгийн хямд vнээр нефть худалдан авч байгаа. Нефть боловсруулах vйлдвэргvй хэрнээ манай шатахууны vнэ бусад улстай харьцуулахад харьцангуй хямд гэсэн vг. Манай Засгийн газар Монголын шатахуун импортлодог компаниудыг “Роснефть”-тэй холбож єгдєг юм. Иймээс шатахуун импортлодог компаниуд бvгд нэг ижил vнээр нефть худалдаж авдаг гэж хэлж болно.

- Гэхдээ Монгол улс заавал ОХУ-ийн “Роснефть” компаниас хараат байх ёстой юм уу. Єєр улсаас, тухайлбал Хятадаас хямд vнээр шатахуун импортлож болно биз дээ?
-”Роснефть” бол тєрийн ємчит компани. Манай улстай хамгийн ойр. Охин компани нь Ангарскад байдаг. Тэндээс манайхан шатахуунаа татаж авдаг юм. ОХУ-ын єєр компаниас хямд шатахуун худалдан авч болно л доо. Гэхдээ тээврийн зардал их. Холоос арай хямд vнээр шатахуун авлаа гэхэд тээврийн зардлаа нэмээд тооцохоор бvр ч илvv єндєр vнээр шатахуунаа зарах болно. Нэг компанийн хараат байхыг хэн ч хvсэхгvй. Болж єгвєл олон газраас нефть худалдан авахыг бодно шvv дээ. Монголын нефть импортлогч зарим компаниуд Хятадын “Чайна ойл” компаниас шатахуун худалдаж авдаг.

Хэдийгээр Хятад єєрєє газрын тосны бvтээгдэхvvний хомсдолтой ч манай байгууллага тєрийн ємнєєс тэдэнтэй яриа хэлэлцээр хийж компаниуддаа нефть импортлох эрхийг нь авч єгдєг юм. Тvvнчлэн Казакстанаас шатахуун худалдан авч байгаа. Би ємнє нь хэлсэн шvv дээ. Тєр бололцоотой бvхий л арга хэмжээг авч байгаа гэж. Манайх шиг жижиг эрэлт хэрэгцээтэй улсад гадны компаниудаас хямд vнээр шатахуун худалдан авна гэдэг хэцvv. Манайх vнийн зохицуулалтын тухай ярьдаг байгууллага биш. Гэвч яах аргагvй ард тvмнийхээ тєлєє гадаадын компаниудтай vнийн талаар ярихаас єєр аргагvй болдог юм.

2 comments:

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.