Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/05/01

Улсын химийн оюутны XXII олимпиад амжилттай зохиогдож шилдэгүүдээ тодрууллаа



Их дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр зохиогддог улсын химийн олимпиад 4/29 -4/30 ны хооронд амжилттай явагдаж өндрөллөө. 1-2 курс, -А, 3-4 курс - Б гэсэн 2 ангиллаар алтан медал 1, мөнгөн медал 2, Хүрэл медал 3 -ыг тус тус 6, 6 байр эзлүүллээ. Энэхүү олимпиад нь хэдэн хэдэн шаттайгаар явагддаг ба эхний шат болох сургуулын олимпиадын A, Б ангилал тус бүрээс шалгарсан 5, 5 химид суралцагч дараагын шат болох улсын олимпиадад оролцсон. Олимпиадад химийн мэдлэг олгодог сургуулиуд оролцсон. Үүнд: МУИС-ХХИС, ХААИС, УБИС, ШУТИС, МУБИС.

Эцсийн шатны шалгаруулалт нь бодлого, туршилт гэсэн хоёр хэсгийн онооны нийлбэрээр дүгнэгдсэн.
Үүнд: Б - ангилалд: Д.Амаржаргал /МУИС ХХИС/ 19,54 оноогоор 1 - р байр
Л. Ганчимэг /МУИС ХХИС/ 18,5 оноогоор 2 -р байр
Г.Түвшинжаргал/МУИС ХХИС/16,66 оноогоор 3 -р байр
С.Ганбат /МУИС ХХИС/ 14,94 оноогоор 4 -р байр
С.Мөнхтулга /МУИС ХХИС/ 13,64 оноогоор 5 -р байр
С.Норжинсүрэн /МУИС ХХИС/ 13,54 оноогоор 6 -р байрыг тус тус эзлэсэн байна.
Эхний 6- н байранд шалгарсан оюутнуудад 1 - р байр - алт, 2, 3 - р байр мөнгө, 4, 5, 6 - р байр - хүрэл медаль тус тус олгох юм.
Шагналыг Олон Улсын Химичдийн баярын өдөр болох 5 - р сарын 06 ны өдөр гардуулна.

1 comment:

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.