Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/11/30

Александр Михайлович БУТЛЕРОВ (1828—1886)

Академич А. М. Бутлеров нь Казанийн ба Петербургийн их сургуулийн профессор байлаа. Тэрээр бодисын химийн бүтцийн тухай онолыг боловсруулснаараа орчин үеийн органик химийг үндэслэгч гэж үнэлэгддэг юм. 
 
Боловсруулсан онолдоо тулгуурлан хэд хэдэн шинэ нэгдлийг синтезлэн гаргаснаас гадна зарим нэгдлийн байж болохыг урьдчилан хэлсэн юм. Зарим ханаагүй нүүрс-устөрөгчийн полимержих урвалыг нээж, ингэснээрээ полимер (өндөр молекулт) нэгдлийн синтезийн эхлэлийг тавьсан билээ. Мөн анх удаа этиленийг гидротацийн урвалд оруулсан нь үйлдвэрт этилийн спиртийг гаргах орчин үеийн аргын нэг нь болон хэрэглэгдэж байна. Химийн түүхэнд анх удаа чихэрлэг бодисыг синтезлэн гаргажээ. Бодисын бүтцийн тухай шинжлэх ухааны онолын үндсийг анх Казанийн их сургуулийн профессор, нэрт эрдэмтэн Александр Михайлович Бутлеров 1861 онд боловсруулсан юм. Атомууд хоорондоо тодорхой эрэмбэ дараатай холбогдоно. Тэр нь молекулын дотор өөр өөрийн хатуу тогтсон байртай байна. Түүнийг химийн аргаар ч танин мэдэж болно гэж А.М.Бутлеров үзэж байсан юм. Ийнхүү А.М.Бутлеров молекулыг атомын эмх замбараагүй бөөгнөрөл биш гэдэгт бат итгэж байлаа. А.М.Бутлеров органик бодисын бүтцийн тухай онолынхоо үндэслэлийг нэлээд боловсрогдсон байдлаар 1861 онд Олон улсын химичдийн хуралд тавьсан „Бодисын химийн байгуулалтын тухай" илтгэлдээ: “Химийн шинж нь тухайн молекулын найрлагад оролцож байгаа атомуудын өөр хоорондоо холбогдсон эрэмбэ дараалал байршил, тэдгээрийн хоорондын харилцан нөлөөллөөр илэрхийлэг дэнэ” гэж тодорхойлжээ. Молекул дахь атомын харилцан нөлөөлол гэж юу вэ? Үүнийг органик биш химид үзсэн зарим нэгдлээр жишээлэн авч үзье! Доорх нэгдлүүдийн устөрөгч нь металлаар халагдах эрмэлзэл нь НСl>Н20>NН3 гэсэн дараалалтай байдаг нь үүний тод нотолгоо юм. Хүчтэй ба сул хүчлүүдийн диссоциацийн зэрэг, түүний найрлага дахь устөрөгчийн халагдах эрмэлзэл нь мөн үүний бас нэг тодорхой жишээ болно. СН3СООН нь шоргоолжны хүчил (НСООН)-ээс 10 дахин сул хүчил байхад хлорт цууны хүчил (Сl—СН2—СООН) нь цууны хүчлээс бараг 100 дахин хүчтэй байдаг нь — СООН бүлэгт үзүүлэх бусад атом ба бүлэг атомын нолооноос шалтгаалж байна. Молекул дахь атомын харилцан нөлөөллийн тухай асуудлыг дэвшүүлснээрээ А. М. Бутлеров нь молекулыг ямар ч хөдөлгөөнгүй царцанги зүйл бус, харин дотоодын байнгын уялдаа холбоо хөдөлгөөнд оршино гэж баталсан билээ. Дээр дурдсанаас үндэсэн А. М, Бутлеровын дэвшүүлсэн химийн байгуулалтыи тухай онолын мон чанарыг доорх гол утгаар илэрхийлдэг. 1. Молекул нь атомин эмх замбараагүй бөөгнөрөл биш юм. Атомууд нь өөр коорондоо валентынхаа дагуу тодорхой эрэмбэ дарааллаар холбогдоно. Атом бүхэн молекулын дотоодод өөрийн оноогдсон байртай байна. 2. Бодисын ишнж чанар зөвхөн молекулын найрлагаас хамаарахгүй. Тэр нь атомуудын холбогдсон эрэмбэ дараалал, харилцан нөлөөллөөс шалтгаална. Байгуулалт, шинж чанар хоорондоо салшгүй холбоотой.



No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.