Энд дээрх хуудасанд хамаарахгүй зүйлсийг хамруулна.
2010/12/25
Хими
Химийн шинжлэх ухааны үндсэн судлагдахуун нь атом болон молекул юм. Атом нь цөм бa электроноос тогтоно.
Хими (Египет: kēme (chem), "дэлхий") нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл, химийн урвалын үр дүнд нэгээс нөгөө рүү хувирах шилжилт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах энерги, энтропийн өөрчлөлтийг атомаас макромолекулийн төвшинд судладаг шинжлэх ухаан юм.
Хими нь бусад төрлийн байгалийн шинжлэх ухаануудтай, жишээлбэл, физик, одон орон, биологи, материал судлал, болон геологитой нягт холбогдоно.
Жабир ибн Хайянийг (721-815) химийн шинжлэх ухааны "эцэг", харин Роберт Бойль (1627-1691), Антуан-Лоран Лавуазье (1743-1794), Жон Далтон (1766-1844) нарыг орчин үеийн химийн шинжлэх ухааныг үндэслэгчид гэж үздэг байна.
Органик хими
Органик хими нь химийн нэгэн салбар бөгөөд нүүрстөрөгч ба устөрөгчөөс бүрдсэн химийн нэгдлүүдийн (эдгээр нэгдлүүд нь азот, хүчилтөрөгч, галогений бүлгийн элементүүд, мөн фосфор, цахиур, хүхэр[1] [2]. Органик хими нь органик нэгдлийн найрлага, бүтэц, шинж чанарыг судалдаг химийн шинжлэх ухааны томоохон салбар юм. Нийлэг болон байгалийн гаралтай, голчлон нүүрстөрөгч ба устөрөгчийн атомаас тогтсон нэгдлийг органик нэгдэл гэнэ. Органик нэгдэлд нүүрстөрөгч, устөрөгчөөс гадна хүчилтөрөгч, азот, хүхэр, фосфор, галоген гэсэн элементүүд орно. Нийлэг аргаар гарган авсан органик нэгдэл: хуванцар, мяндас, каучук ... Байгалийн гаралтай органик нэгдэлд ургамал амьтны эд эсийг бүрдүүлэгч, нефть нүүрс гэсэн ашигт малтмалуудыг бүрдүүлэгч орно. зэргийг бага хэмжээгээр агуулна) структур, шинж чанар, найрлага, тэдгээрт явагдах химийн урвал зэргийг судална.
Аналитик химийн лекц
Тооны анализ
Хүчил суурийн титрлэлт
Титрлэлтийн муруй
•Ажлын уусмалын эзлэхүүнээс рН-ын хамаарсан хамаарлын муруй буюу урвалын явц дахь сигналын өөрчлөлтийг харуулсан зураглалыг титрлэлтийн муруй гэнэ.
•Ихэнх тохиолдолд ажлын уусмал нь бүрэн диссоциацилагддаг хүчил юмуу суурь байдаг.
•Титрлэлтийн муруй нь урвалын дуусах цэгийг тодорхойлох болон сул хүчил, суурийн диссоциацийн тогтмолыг олоход чухал ач холбогдолтой.
Хүчил шүлтийн титрлэлтийн муруй. Хэрэглэгдэх индикаторууд, индикаторын өнгө шилжих муж, титрлэлтийн илтгэгч
Тунадасжих урвалын титрлэлт
муу уусах чанартай нэгдэл үүсгэдэг урвалд үндэслэсэн тунадасжуулах титрлэлт нь анализын хуучны аргуудын нэг юм. Ихэнх тунадасны үүсэх хугацаа бага тул тохирох тунадасжуулагч бодис бэлэн байх нь хүндрэлтэй юм. Хамгийн өргөн хэрэглэгддэг урвалж бол мөнгөний нитратын уусмал юм.
2010/12/24
Аналитик физик химийн лекцүүд тавигдлаа
Аналитик химийн лекц
Тооны анализ
Хүчил суурийн титрлэлт
Титрлэлтийн муруй
•Ажлын уусмалын эзлэхүүнээс рН-ын хамаарсан хамаарлын муруй буюу урвалын явц дахь сигналын өөрчлөлтийг харуулсан зураглалыг титрлэлтийн муруй гэнэ.
•Ихэнх тохиолдолд ажлын уусмал нь бүрэн диссоциацилагддаг хүчил юмуу суурь байдаг.
•Титрлэлтийн муруй нь урвалын дуусах цэгийг тодорхойлох болон сул хүчил, суурийн диссоциацийн тогтмолыг олоход чухал ач холбогдолтой.
Хүчил шүлтийн титрлэлтийн муруй. Хэрэглэгдэх индикаторууд, индикаторын өнгө шилжих муж, титрлэлтийн илтгэгч
- Хүчтэй хүчлийг хүчтэй сууриар титрлэх
Subscribe to:
Posts (Atom)