Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хаягаар
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагаас оргилсон газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялааснаас хойш “бүтэн зуун” улирчээ. Манай улс нефтийн бүтээгдэхүүний хангалтын хувьд хэдийгээр 100 хувь импортын хараат явж ирсэн ч монголчууд бас азтай. Уудам Монгол орны маань зүүн зүгт нүүрс, алт, зэс төдийгүй газрын тос ч бий. Тэртээ ерээд оны дундуур анх Монгол газраас нефть оргилоход “хар алт” байгаад итгэж ядан байсан, бид. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Шинэ мянганд монголчууд газрын тосны үйлдвэртэй болохыг хүсэж байна.