Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/08/04

Химийн томъёо ашиглан бодлого бодох


Химийн томъёо ашиглан бодлого бодох анхан шатны арга. Химид суралцаж эхлэж буй хүүхдүүддээ зориулав.


ТаТаХ бол Энд даР
ҮзэХ бол Энд даР



2009 оны 11 сарын 12 Сэдэв: Химийн томьёо ашиглан бодох бодлого Гэрийн даалгаврыг дараах байдлаар нэгтгэн дүгнэж ярилцана.
Томьѐо зохиох (2 элементээс тогтсон нэгдэл) II II YII II IY II I. ВеО II. Cl2O7 III.РЬО2 КН Al2S3 SO3 1-р тохиолдолд: 2 элементийн валент тэнцүү байгаа үед индекс бичихгүй. 2-р тохиолдолд: 2 элементийн валент сондгой ба тэгш байгаа үед атомын тоог сольж тавьдаг. 3-р тохиолдолд: 2 элементийн валент тэгш тоо байгаа үед ихийг нь багад нь хувааж, бага валенттай элементийн баруун доод талд индекс байдлаар бичнэ. Хичээлийн дараа үелэх систем ашиглан ийм төрлийн жишээг бичих дасгал хийгээрэй. 2 элементээс тогтсон нэгдлүүдийг хэрхэн ангилж болох вэ?
2 элементээс тогтсон нэгдэл
Оксид Сульфид Галогенид Карбид Силицид Нитрид Фосфид Гидрид II II I IY IY III III I ЭО МеS МеCl МеС МеSi МеN МеР МеН CO2-Нүүрстөрөгчийн оксид (IY) – Олон Улсын нэршил Нүүрсхүчлийн хий – Түүхэн нэршил Зарим нэгдлүүдийг түүхэн нэршлээр нэрлэдэг.
Олон улсын нэршил
Түүхэн нэршил
Химийн томьѐо
Физик шинж
1
Зэсийн оксид
CuO
Хар өнгөтэй, хатуу
2
Натрийн хлорид
Хоолны давс
NaCl
Цагаан өнгөтэй, хатуу
3
Кальцийн оксид
Түүхий шохой
CaO
Цагаан өнгөтэй, нунтаг
4
Цахиурын оксид
Элс
SiO2
Саарал өнгөтэй, хатуу
5
Нүүрстөрөгчийн оксид (II)
Угаарын хий
CO
Өнгөгүй, хортой, хий
Томьѐо ашиглан тооцоо хийх талаар авч үзье.
1. CO2 –ийн массыг ольѐ.
CO2-ийн молекул нь нүүрстөрөгчийн нэг ба хүчилтөрөгчийн хоѐр атомаас тогтож байгаа учраас харьцангуй молекул масс нь эдгээр атомуудын харьцангуй атом массын нийлбэртэй тэнцүү байдаг. Харьцангуй молекул массыг Mr гэж тэмдэглэдэг. Харьцангуй молекул массын нэгж нь массын атом нэгж (м.а.н) буюу нүүрстөрөгчийн нэгж (н.н) Үелэх систем ашиглан элементүүдийн харьцангуй атом массыг хэрэглэж сурсан. Үүнийгээ ашиглан харьцангуй молекул массыг олно.
С О CO2
Ar=12 н.н Ar=16 н.н Mr=12+16x2=44 н.н Тухайн бодисын молекул томьѐо нь нэг моль бодисыг илэрхийлдэг. Моль гэдэг нь бодисын тоо хэмжээний нэгж юм. Молийг  үсгээр тэмдэглэдэг. Бодисын тоо хэмжээг граммаар илэрхийлснийг молийн масс гэнэ. Молийн массын нэгж нь гр/моль. Өөрөөр хэлбэл нэг моль бодисын массыг молийн масс гэнэ. Нэг моль ямар ч бодисд 6,02х1023 жижиг хэсэг байна. Үүнийг Авогадрогийн тоо гэж нэрлэнэ. NA – Авогадрагийн тоо Бодисын тоо хэмжээ ба массын хоорондын харьцааг дараах байдлаар илэрхийлнэ.
m=M  x моль = грамм Химийн томьѐонд дараах мэдээллүүд агуулагддаг. CO2 Mr=44 н.н Mr - ХММ М=44 гр/моль М – молийн масс m=44 гр m – бодисын масс =1 моль  - бодисын тоо хэмжээ NA=6,02x1023ширхэг NA – Авогадрагийн тоо
2. Бодлого:
8а анги 30 сурагчидтай. Үүнээс охид 18. Охид хөвгүүдийн тооны харьцааг олно уу. Охид Хөвгүүд 18 12 Бүхэл тоон харьцаанд шилжүүлнэ. 3 : 2 Бодлого: Нүүрсхүчлийн хий дэхь элементүүдийн массын харьцааг олъѐ. CO2
12:32
3:8
3. Бодлого:
8а ангид охидын эзлэх хувийг олно уу.
30 сурагч ----- 100% охид 18 охи ----- х 40% хөвгүүд Химийн хичээл дээрээ үүнтэй адил бодлого бодъѐ. Бодлого: Нүүрсхүчлийн хийн элемент тус бүрийн масс нь тухайн бодисын нийт массын хичнээхн хувийг эзлэх вэ? CO2 Mr=12+32=44 н.н М=44 гр/моль m=44 гр 44 гр CO2 ------ 100% 12 гр C ------ х 72,73 % O
4. Молекул дахь химийн элементүүдийн массын хувь мэдэгдэж байвал химийн томьѐог зохиож болно.
Бодлого: Найрлагадаа нүүрстөрөгч 27,27% , хүчилтөрөгч 72,73% агуулсан бол химийн томьѐог зохиоѐ. CxOy=x:y = CO2 Дүгнэлт:
1. Химийн томьѐо ашиглан Mr, M, m,, NA
2. Элементүүдийн массын харьцаа
3. Элементүүдийн массын эзлэх хувь
4. Массын эзлэх хувиас химийн томьѐо зохиох аргуудыг эзэмшлээ.
Гэрийн даалгавар:
1. Хүснэгтээс нэг жишээ авч дараах тооцоонуудыг гүйцэтгэнэ үү.
А. Mr - M - m - - NA - Б.Элементүүдийн массын харьцааг ол. В.Элементүүдийн массын эзлэх хувийг ол. Г.Эзлэх хувийг үндэслэн томьѐо зохио.
2. Битпресс – хуудас 59 жишиг даалгаврын эхний 7 даалгавар
Өнгөт хэвлэл – хуудас 80 6-р даалгавар Соѐмбо принтинг – хуудас 159 бүтээлч даалгаврын 6, 14 Адмон – бодлого дасгалын ном хуудас

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.