"Бид химич" дууг МУИС-ХХИС -ын оютнууд болон Оюутны зөвлөл хамтран бүтээлээ. Уг дууны үгийг МУИС-ын ХХИС -ын оюутнуудын дунд шүлгийн уралдаан зарлаж шалгаруулсан ба уг уралдаанд Нефть хими - 3 ангийн оюутан Гантулгын шүлэг шалгарсан. Аяыг Хатанбаатар зохиов. Дууг 1- р курсээс Баяртуяа, 2 -р курс Цэнд-Аюуш, Ундрал, МөнхУндрал, Чулуунчимэг, 3 -р курсээс Эрдэнэ-Заяа, 4-р курсээс Дөлгөөн, Бямбадэлгэр хамтран дуулсан байна. Энэхүү дууг бүтээснээрээ Химийн ангийн оюутнууд шаггүй авъяастай гэдгээ харууллаа.