Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/09/10

ChemOffice 2010 v12



Та бүхэндээ "ChemDraw" soft-н хамгийн сүүлийн хувилбар буюу "ChemOffice 2010.v12"-г хүргэж байна. Химийн тэмдэг, томьё зурах, бичих гээл асуудлууд гардаг даа.Тэгвэл энэ soft тэр асуудлыг чинь хялбархаан шийдэнэ.

2011/09/08

Үелэх системд хоёр элемент нэмэгдэхээр боллоо


Олон улсын онолын химийн холбоо үелэх системийн 114, 116 дахь хоёр элементийг албан ёсоор хүлээн зөвшөөрч зарлалаа. Эдгээрийг химичид болон өөр бусад салбарын эрдэмтэд оролцсон Нэгдсэн ажлын хэсэг гурван жилийн турш судлаж тогтоожээ.

2011/09/07

Цахилгаан сөрөг чанараар эрс ялгаатай элемэнтүүдийн нэгдэл үүсэхэд , өөрөөр хөлбэл жинхэнэ метал ба метал бишүүд нэгдэхэд тэдгээрийн электроны ерөнхий хос цахилгаан сөрөг чанараар илүү атомт бүрэн шилжинэ. Үүний үр дүнд ион үүснэ. Жишээ нь : Хлор дотор натрийг шатаахад натрийн атомын сондгой 3s – электрон хлорын мөн сондгой 3-р электронтой нийлж электроны хос үүсгэнэ. Энэ ерөнхий хос хлорын атом уруу бүрэн шилжсэний дүнд Na+,Cl- ионууд үүснэ. Ингэж электрон өгөх буюу эсвэл нэгдүүлэх замаар буй болсон цахилгаан цэнэгтэй жижиг хэсгүүдийг ион гэнэ. Эсрэг цэнэгтэй ионууд таталцсаны үр дүнд үүссэн нэгдлийг ионы нэгдэл, ионуудын хоорондын холбоог ионы холбоо гэнэ.

Коллойд хими


Та бүхэндээ хэрэг болох болов уу гэсэн үүднээс Монгол Улсын Их Сургууль- ХХИС-н 2010-2011 оны хичээлийн жилд үзэж байсан "Коллойд хими"-ийн лекцүүдийг оруулж байна...