Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2012/04/06

Ерөнхий химийн бодлогууд


          Зарим томъёо харагдахгүй 
    байгаа тул эндээс татаж авна уу 
    Энд дар
    Химийн стехиометрийн тооцоо:

37-р бодлого

0.604 г цултай хоёр валенттай нэгэн төмөрлөг хүчлээс түрэн гаргасан устөрөгчийг цельсийн 180, 105.6 кПа даралтад усан дээр цуглуулж авахад эзэлхүүн нь 581 мл байв. Мөнхүү температурт усны ханасан уурын даралт 2.1 кПа байдаг. Энэхүү төмөрлөгийн харьцангуй атом цулыг бодож ол.                                            Хариу: 24.3

40-р бодлого

0.1м3 агаар 6Ч10-10м3 ксенон хий агуулдаг. Ксеноны 1025 ширхэг молекул хэвийн нөхцөлд оршиж буй ямар эзлэхүүнтэй агаарт байх вэ?                      Хариу: 6.2Ч107м3

90-р бодлого

4.3 г цултай нэгэн нүүрсустөрөгчийн шатахуйд 13.2 г СО2 үүсчээ. Энэ нүүрсустөрөгчийн уурын устөрөгчтэй харьцуулсан нягт 43 бол молекулын томьёог ол.         Хариу:

93-р бодлого

Нэгэн нэгдэл нүүрстөрөгч, устөрөгч, бромоос тогтож байв. 0.752*10-3  кг хэмжээтэй энэхүү бодсыг бүрэн шатаахуйд 0.352*10-3 кг CO2, 0.144*10-3 кг H2O үүссэн бөгөөд бромыг нь мөнгөний бромидод бүрэн хувиргасны дүнд 1.504*10-3 кг AgBr гарчээ. Энэ нэгдлийн молекул цул 188 бол жинхэнэ томьёог нь бодож ол.                                                                                                                   Хариу:

    Атомын бүтэц, химийн махбодын үелэх тогтолцоо, химийн холбоо,молекулын бүтэц:

172-р бодлого

n = 1, n = 2, n = 3, n = 4 гэсэн энергит төвшин тус бүрд туслах квантын тооны ямар ямар холбогдол харгалзаж байх вэ?

180-р бодлого

Квантын тоонуудын дараах багцуудаар орбитал төлөв байдлыг бүрэлдүүлж, электроны томъёогоор илэрхийл:

а. 2, 1, 0, +1/2;    2, 1, 0, -1/2;       2, 1, +1, +1/2;     2, 1, -1, +1/2

в. 4, 2, 0, +1/2;     4, 2, 1, +1/2;      4, 2, +2, +1/2;      4, 2, -1, +1/2, 4, 2, -2, +1/2;

a). 2px2py12pz1 b). 4d1x-y4d1x-z 4d1z-y 4d1x2-y24d1z2

185-р бодлого

Нэг махбодын атомын гадна талын электронт давхрааны нь нэгэн энергит доод төвшин n=3, l=0, ml=0 гэсэн квантын тооны багцаар тодорхойлогджээ. Ямар махбодуудын атом ийм маягийн электронт бүтэцтэй байдаг вэ? Тэр махбодуудын атомын электроны томъёог бич.

250-р бодлого

HCl(хий)-ийн үүсэхүйн стандарт энтальпи H-H, Cl-Cl холбоодын энерги тус тус -435.9; -242.3 -тай тэнцүү бол HCl-ийн молекул дах s-, p- орбиталуудаар үүссэн ковалент холбооны энергийг бодож ол.

                                                                                               Хариу: - 431.40

261-р бодлого

 ионы үүсэхүйд аль атом (ион) нь электрон хосын донор болох вэ?

272-р бодлого

SO2-ын молекулын туйлын үе 1.61D, CO2-ынх тэгтэй тэнцүү. OSO, OCO гэсэн валентын өнцгүүд адил уу?

288-р бодлого

 гэсэн молекулууд нүүрстөрөгчийн атомын орбиталуудын ямар ямар маягийн эрлийзжлээр үүсдэг вэ?

         

305-р бодлого

 гэсэн эгнээний дагууд холбооны урт, задралын энерги, соронзны шинж чанарууд нь яаж өөрчлөгдөхийг энергийн зураглалуудыг нь үндэслэн тайлбарлана уу.

    Химийн урвал явагдахгүй үндсэн зүй тогтол. Химийн кинетик (хурд зүй).Тэнцвэр:

126-р бодлого

А). Өөртөө 60% H2, 40% CH4 агуулж буй байгалийн хийн;

Б). 10% үл шатах хольц бүхий чулуун нүүрсний илч гаргахуй чадварыг тус тус бодож олноуу.                                         Хариу: а. 23550 кЖ/м3; б. 29500 кЖ/кг

353-р бодлого

А+2В=3С гэсэн урвалын хурдны тогтмол 0.6моль-2Чл2Чс-1 болно. Анхны концентрациуд нь [A]=2.0мольЧл-1; [B]=2.5мольЧл-1 болно. Урвал хэсэг хугацаанд явсны дараа [B]=0.5мольЧл-1 болсон бол [A], урвалын хурдыг тус тус бодож ол.

Хариу: 1.0мольЧл-1, 2.4моль/лЧс

355-р бодлого

 гэсэн урвал явж эхлэх эхний агшинд моль/л  тумоль/л   тус байжээ. Аммиакийн концентрац 0.5 мол*л-1 болохуйд азот, устөрөгчийн концентрац тус бүр ямар болсон байх вэ?

                                                                                                           Хариу: 1.25 мол/л;

373-р бодлого

Нэгэн урвал 3930К-д 18 минутын дотор явж дуусдаг, температурын хам үржигдэхүүн нь 3-тай тэнцүү бол энэ урвал 453 0 К-д ямар хугацаанд явж дуусах вэ?                                                                                                                               Хариу:1.5 сек

390-р бодлого

 урвалын тэнцвэрийн тогтмол 673 оК-д  Кс = 0.1, тэнцвэрийн үеийн концентрацууд нь  бол азотын анхны болон тэнцвэрийн концентрацийг ол.                                       Хариу: 1.5мол/л, 1.59 мол/л

         

392-р бодлого

Фосгенийг нийлэгжүүлэхэд   тэнцвэр тогтдог. Хэрэв тэнцвэрийн үеийн концентрацууд:  бол хлор, нүүрстөрөгчийн оксидын анхны концентрацыг бодож ол.                Хариу:5.7 мол/л, 5.0мол/л

4.Уусмал. Уусмалын концентрац. Уусахуй чанар:

         

423-р бодлого

Натрийн нитратийн 0.2 М-ын 300 л уусмал бэлтгэхүйд хэрэгтэй NaNO3 -ын цулыг бодож ол.                                                                                                        Хариу: 5.1 г

426-р бодлого

10-3 литрт 0.0037 г  KI-ыг агуулсан уусмалын нормал концентрацыг бодож ол.

Хариу:0.02N

         

446-р бодлого

2,25 г нэгэн хүчлийг агуулж буй уусмалыг саармагжуулахуйд тодорхой нэгэн шүлтийн 2N-ын 25 мл уусмал зарцуулагджээ. Хүчлийн эквивалент-молын холбогдлыг тодорхойл.                                                                                                 Хариу: 45г

451-р бодлого

Нэг хэсэг хөнгөнцагааны гидроксидыг бүрэн уусгахуйд HNO3-ийн 30%-ийн (r=1180 кг/м3) уусмалаас 0,2 л зарцуулагджээ. Энэхүү хэмжээний хөнгөнцагааны гидроксидыг уусгахуйд ямар эзэлхүүнтэй КОН-ын 2,5 N-ын уусмал шаардагдах вэ?

Хариу: 29,21, 0,15л

5. Электролит бишүүдийн шингэрүүлсэн уусмалын шинж чанар:

483-р бодлого

293оК температурт усны ханасан уурын даралт 2,34 кПа (17,53 мм) байдаг. Уурын нь даралтыг 133,3 Па (1 мм-ээр) бууруулахуйд 180 г усанд хэдэн грамм глицерин уусгах хэрэгтэй вэ?                                                                                 Хариу: 55,7г

497-р бодлого

Машины ус сэлгэгч (радиатор)-д 9 л ус хийж, дээр нь 2 л метилийн спирт  нэмжээ. Ус сэлгэгчийн ус хөлдөнө гэж айлгүй, машиныг хэдэн хэмийн хүйтэнд гадаа тавьж болох вэ?                                               Хариу: ~- 8o C.

501-р бодлого

Чихэр (сахароз) C12H22O11 –ийн 50 %-ийн усан уусмал ойролцоогоор ямар температурт буцлах вэ?                                                                                 Хариу: 101oС.

         

506-р бодлого

60 г бензолд 50.69 % С, 4.23% Н, 45.08 % О -ийн жингийн найрлага бүхий 2.09 г нэгэн бодис уусгажээ. Энэ уусмал 4.25 0С -д, цэвэр бензол 5.5 0С -д тус тус хөлддөг бол энэхүү бодсын молекулын томьёог олж, ямар бодис болохыг нэрлэнэ үү.

Хариу:

6.Электролитүүдийн уусмалын шинж чанар. Электролитийн иончлолын онол. Сул, хүчтэй электролитууд:

         

529-р бодлого

Нэгэн электролитийн  0.15  М -ын 1л уусмалд 2.21Ţ1023 жижиг хэсгүүд (молекул, ион нийлсэн) байсан бол энэхүү электролитийн уусмалын адилтгалын хам үржигдэхүүнийг тодорхойл.                                                                     Хариу: 2.44.

532-р бодлого

400 г усанд 0,06 моль нэгэн бодсын уусахуйд үүссэн уусмалын хөлдөхүй температур –0,36оС байжээ. Ууссан бодос электролит мөн үү?             Хариу: мөн

         

547-р бодлого

Хэрэв NH4OH - ын 1N -ын 1л уусмалд 6.045Ţ1023 жижиг ууссан хэсгүүд байв. NH4OH - ын уусмалын иончлолын хэмийг бодож ол.                      Хариу: 0.47%.

         

552-р бодлого

Азотот хүчлийн иончлолын тогтмол 5.1∙10-4. Түүний 0.01 М -ын уусмал дах иончлолын  хэм, устөрөгч ионы концентрацийг бодож ол.                Хариу: 22.6%.

         

562-р бодлого

Азотын хүчлийн 1 л уусмалд 0.02 г устөрөгчийн ион байна. Энэ уусмалын =100% бол энэ хүчлийн уусмалын нормаль концентрацыг бодож ол.                               Хариу:

         

593-р бодлого

Цельсийн 350-д CaCO3-ын уусахуй чанар 6.9∙10-5 мол·л-1 байдаг. Өгөгдсөн температурт кальцийн карбонатын уусахуй чанарын үржвэрийг бодож ол.                    Хариу: 4.8∙10-9

603-р бодлого

Давсны хүчлийн 0.0001 N -ын 50 мл уусмал уруу AgNO3 -ын 0.0001 N -ын 450 мл уусмалыг нэмэхүйд мөнгөний хлоридын тунадас буух уу?       Хариу: бууна.

         

626-р бодлого

Хужир NaCO3-ын  0.02 N-ын уусмалын рН-ийг бодож ол. Гидролизын нэгдүгээр шатыг тооцож бодно.                                                                            Хариу: 9.62.

7.Электрохими:

724-р бодлого

0.5 литрт 0.0699 г FeCI2 ууссан уусмалд дүрсэн төмөр электрод дээр үүсэх электродын потенциалын холбогдлыг ол.

Хариу:

727-р бодлого

Мөнгөний нитратын уусмалд 28,00 г цултай зэс ялтсыг дүржээ. Урвал явж дууссаны дараа ялтсыг уусмалаас гаргаж, угааж хатаагаад дэнсэлжээ. Ялтсын цул 32,52 г болсон гэвэл уусмалд хэдэн грамм AgNO3 байсан бэ?

Хариу: 10,09г

8.Комплекс нэгдэл:

795-р бодлого

[CdI4]2- ионы батжилгүйн тогтмол 7.94∙10-7. 0.1 молийн KI -ыг агуулсан K2[CdI4] -ын 0.1 М-ын уусмал дах кадмийн ионы концентрацыг бодож ол.

Хариу:

810-р бодлого

ионы үзэгдэхүй гэрлийн шингээлтийн максимум 304 нм,  ионых 365 нм байдаг. Эдгээр ион дахь d-орбиталуудын хуваагдлын энергийг бодож ол. NH3-аас H2O-д шилжихүйд лигандын орны хүч хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

                               
     Õàðèó: , s.

2 comments:

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.