Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/11/30

Александр Михайлович БУТЛЕРОВ (1828—1886)

Академич А. М. Бутлеров нь Казанийн ба Петербургийн их сургуулийн профессор байлаа. Тэрээр бодисын химийн бүтцийн тухай онолыг боловсруулснаараа орчин үеийн органик химийг үндэслэгч гэж үнэлэгддэг юм. 
 

Органик бодисын олон болохын шалтгаан


Органик биш химийн зохих хэсэгт органик бодистой танилцаж байхдаа нүүрстөрөгч нь устөрөгчтэй үйлчлэлцэж олон тооны нэгдэл үүсгэдгийг бид мэднэ. Үүнд: байгалийн шатамхай хийн найрлаганд СН4—метан, С2Н6—этан, С3Н8—пропан, С4Н10—бутан г.м. нэгдлүүд оролцохоос гадна нефтийн найрлагад С5Н12—пентанаас эхлээд үүнээс ч олон нүүрстөрөгч, устөрөгч агуулсан нэгдлүүд байдаг. Мөн нүүрсийг агаар оруулалгүй халааж задлахад С6Н6—бензол, С7Н8—толуол гэх мэт өвөрмөц нэгдлүүд үүсдэг. Эндээс үзэхэд нүүрстөрөгч, устөрөгч гэсэн хоёрхон элемент олон тооны нэгдэл үүсгэж үелэх системийн бусад элементэд байдаггүй сонирхолтой шинж чанартай болох нь харагдаж байна.
 Конформаци