Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/05/06

Дусал усаар өнгө өнгийн гал ноцоох

Урьдаар хоёр эзлэхүүн сахар, нэг эзлэхүүн бертолейн давснаас тогтсон нунтаг холимог бэлтгэж түүнийгээ 5 хуруун шилэнд хувааж хийнэ. (Хуруун шил бүрд 3-4 куб. сантиметр хиртэй хийвэл зохино). Ингэсний дараагаар нэгдүгээр хуруун шилэнд хүхэрхүчлийн зэс, хоёрдугаарт азотхүчлийн стронци, гуравдугаарт борын хүчил, дөрөвдүгээрт азотхүчлийн бари, тавдугаарт шатаасан квасцийн нунтгийг тус тус нэмж хийнэ. Эдгээр холимгуудаа сэгсэрч сайн холилдуулсны дараа тусгай төмөр хавтгай дээр тус тус асгаж холимог бүр дээр хүчтэй хүхрийн хүчил дусаана.

2 comments:

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.