Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/02/07

Химийн элементүүд /цуврал/ [H] Устөрөгч


Тэмдэглэгээ: Атом-Н, Молекул-H2
IUPAC нэршил: Hydrogen
Атомын дугаар: 1
Атом жин: 1.00794 гр
Хэвийн нөхцөлдөх төлөв: хий /298К/
CAS Number: 1333-74-0
Үелэх хүснэгт /бүлэг/: 1
Өнгө: өнгөгүй
Ангилал: Метал биш

Нээсэн түүх:
1671 онд Роберт Бойль шингэрүүлсэн хүчил болон төмрийн урвалаар анх гарган авсан.
Устөрөгч гэдэг нь ὕδρω hydro буюу ус γενῆς genes буюу бүтээгч гэсэн Грек үгнээс гаралтай.
Байгальд орших, хэрэглэх:
Устөрөгч нь бүх органик нэгдэл болон усанд агуулагддах ба амьдралыг тэтгэгч элэментүүдийн нэг юм. Нар нь 70% устөрөгч 28% Гели агуулдаг. Устөрөгч нь маш хөнгөн жижиг молекултай тэсрэмтгий хий учраас хадгалах болон ашиглахад хүндрэлтэй байдаг. Орчин үед энэхүү асуудлыг шинжлэх ухааны дэвшилтэт технологийг /нано, био технологи ..../ ашиглан шийдвэрлэх боломжтой юм. Устөрөгчийг 18 р зууны үеээс агаарын хөлгийг хөөргөхөд ашиглаж байсан. Устөрөгчийг өнөө үед нефть болон нүүрсний боловсруулалтанд гидрогенжуулат зэргээр ашиглахаас гадна байгаль орчинд ээлтэй эрчим хүч гарган авах эх үүсвэр болгон ашиглаж байна.

Гарган авах:
Лабарторт: устөрөгчийг гарган авахдаа кальцийн гидридийг устай урвалд оруулан гарган авдаг.
CaH2 + 2H2O → Ca(OH)2 + 2H2
Өөр нэгэн тохиромжтой арга бол төмөр болон хүхрийн хүчлийн урвалаар гаран авах арга юм.
Fe + H2SO4 → FeSO4 + H2
Үйлдвэрт устөрөгчийг 1000-1100°C д нүүрстөрөгч болон метаныг усны уураар үйлчлэн гарган авдаг.

CH4 + H2O (1100°C) → CO + 3H2

C(coke) + H2O (1000°C) → CO + H2

Мөн угаарын хийг 400°C температурт төмөр болон кобольтын оксидон катализатортайгаар усны ууртай урвалд оруулж гарган авдаг.

CO + H2O → CO2 + H2


6 comments:

  1. delgerengui bval zuger bna

    ReplyDelete
  2. илүү дэлгэрэнгүй болгох болно. саналаа дэвшүүлсэн таньд баяраллаа.

    ReplyDelete
  3. sain baina u. tanai blog deer baigaa materialuudiig ashiglaj boloh u ergeed holboo bariarai. ganochirbatbold2gmail.com

    ReplyDelete
  4. setgegdel mash ondor bna nice

    ReplyDelete
  5. Sain bnu? Ustorogch n himin busad elementtei yamar holboosoor holbogddog talar iluu delgerengui bwal iluu heregtei medeelel boloh blaaa.

    ReplyDelete
  6. sain baina uu ilvv delgerengvi bval zvreer bna busad elementvvd bwal heregtei yum bna

    ReplyDelete

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.