Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2013/07/20

Жон Дальтон (JOHN DALTON)




ХIХ зууны эхээр шинжлэх ухаанд атомын тухай онолыг нээсэн хvн бол английн эрдэмтэн Жон Дальтон билээ. Хорвоод байгаа бvх Материаллаг эд зvйлс атом гэж нэрлэгддэг хуваагдашгvй маш єчvvхэн хэсгvvдээс бvрдэнэ гэдгийг урьдчилан таамагласан хvн нь мэдээж Жон Дальтон биш ээ. Тvvнээс урьд эртний грекийн гvн ухаантан Демокрит эд зvйлсийн мєн чанарын тухай" хэмээх алдарт найраглал туурвисан ромын зохиолч Лукреций нар эгэл хуваагдашгvй хэсгийн тухай таамаглалыг дэвшvvлж байсан билээ.