Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2013/07/20

Жон Дальтон (JOHN DALTON)




ХIХ зууны эхээр шинжлэх ухаанд атомын тухай онолыг нээсэн хvн бол английн эрдэмтэн Жон Дальтон билээ. Хорвоод байгаа бvх Материаллаг эд зvйлс атом гэж нэрлэгддэг хуваагдашгvй маш єчvvхэн хэсгvvдээс бvрдэнэ гэдгийг урьдчилан таамагласан хvн нь мэдээж Жон Дальтон биш ээ. Тvvнээс урьд эртний грекийн гvн ухаантан Демокрит эд зvйлсийн мєн чанарын тухай" хэмээх алдарт найраглал туурвисан ромын зохиолч Лукреций нар эгэл хуваагдашгvй хэсгийн тухай таамаглалыг дэвшvvлж байсан билээ.

Ер нь Демокритийн дэвшvvлсэн онолыг дундад зууны vед эс тоож байсан учраас тухайн vеийнхээ шинжлэх ухаанд нєлєє vзvvлж чадаагvй єнгєрсєн ажээ. Гэхдээ ХVII зуунд алдарт эрдэмтэд тvvний дотор И.Ньютон зэрэг тэргvvлэх эрдэмтэд тvvний онолыг бас судалж байжээ. Гэхдээ атомын тухай гvн ухааны тєсєєлєл болон химийн шинжлэх ухааны нотлогдсон баримт хоорондын харилцан холбоог хэн ч олж харж чадаагvй юм.
Ж.Дальтон судалгааны ажлын явцдаа химийн туршилтын vр дvнг тайлбарлахад ашиглаж болох тоон vзvvлэлтиин онолыг гаргаж ирсэн юм. Тэр vед тvvний хэрэглэж байсан нэр томьёо єнєє vеийнхээс ялгаатай байсан ч атом, молекул, элемент, химийн нэгдлvvдийн ойлголтуудыг зєв тодорхойлж єгсєн юм. Хорвоо дэлхий дэх атомын нийт тоо хязгааргvй олон ч тvvний янз бvрийн тєрєл харьцангvй цеєхєн болохыг мэн гаргаж ирсэн билээ. Тvvний номонд хориод элемент буюу мєн тийм тооны атомын тухай бичиж байсан бол єнєєдєр шинжлэх ухаанд зуу гаруй элемент мэдэгдээд байна.
Янз бvрийн тєрлийн атомууд жингээрээ ялгаатай ч дурын хоёр атом бvх vзvvлэлтээрээ тvvний дотор жингийн хувьд ч адилхан гэж Дальтон vзэж байв. (Єнєє vед орчин vеийн нарийн туршилтын vр дvнд химийн элемент бvр нь изотоп гэж нэрлэгддэг хоёр буюу тvvнээс илvv тооны атомаас бvрдэх бєгєєд изотопууд нь химийн чанааруудаар адилхан боловч жингээрээ ялгагддаг болохыг нотолсон.) Ж.Дальтон номондоо, янз бvрийн тєрлийн атомуудын харьцангуй жингийн анхны хvснэгтийг оруулсан. Энэ бол атомын аливаа тоон онолын гол хэсэг байсан юм.
Химийн нэгэн нэгдлийн дурын хоёр молекул нь атомуудын адилхан зохицлоос бvрддэг гэдгийг яг таг тодорхойлсон билээ. Иймд тухайн химийн нэгдэл ямар ч аргаар бий болсон бай, хаанаас ч олдсон бай ялгаагvй жингийн хувьд адилхан зохицолтой адилхан элементvvдээс тогтдог гэсэн дvгнэлт гарч байна. Энэ бол хэдэн жилийн ємнє эрдэмтэн Жозеф Луи Прустын туршилтын явцад нээсэн "тодорхой зохилцлын" хуулийг бататгасан хэрэг байв.
Ж.Дальтоны номондоо дэвшvvлсэн атомуудын харьцангуй жинг яг таг тодорхойлох, химийн нэгдлvvдийг жингээр нь судлах, мэлекулын тєрєл бvрийг бvрдvvлж буй атомуудын зохицлыг магадлах зэрэг хєтєлбєрийг эрдэмтэд хэрэгжvvлсэн нь vнэхээр гайхам амжилтад хvргэсэн билээ.
Орчин vеийн химийн шинжлэх ухааны vндсэн ойлголт болох атомын тухай таамаглалыг гаргаж тавьсан нь Ж.Дальтоны vнэлж баршгvй гавьяа юм.
1766 онд Английн хойд хэсэгт орших Иглсфилд хотод тєрж 11 настайдаа бага сургууль тєгсєж тvvнээс хойш бие даан боловсрол мэдлэг олж авчээ. 12 настайгаасаа насан эцэслэтлээ багшийн ажил эрхэлж байжээ. 15 настайдаа Кендел хотод ирж 26-тайдаа Манчестер хотод шилжин сууж тэндээ 1884 онд єєд болтлоо амьдарчээ. Эхнэр авч байсангvй ажээ.
1787 оноос цаг уурын шинжлэх ухааны сонирхож 21 насандаа энэ сэдвээр анхны номоо хэвлvvлжээ. Агаар, агаарын даралтыг судлах явцдаа хийн чанарыг бvхэлд нь сонирхож эхэлжээ. Туршилтын vр дvнд хийн vйл ажиллагааг чиглvvлэн удирддаг хоёр чухал хуулийг нээжээ. Хийн оршиж буй эзлэхvvн нь тvvний халуун хvйтэнтэй тэнцдэг гэсэн анхны хуулиа 1801 онд олон нийтэд зарлажээ. (Энэ хууль нь тvvнээс ємнє энэ хуулийг анх нээсэн ч нийтлvvлж амжаагvй францийн эрдэмтэн Шарлийн нэрээр нэрлэгдсэн хууль билээ.) Мєн онд гаргасан хоёр дахь хууль нь элементийн єчvvхэн хэсгvvдийн даралтын тухай хууль юм.
1804 онд атомын тухай онолоо томьёолж атомуудын жингийн хvснэгтийг бэлтгэсэн байна. Гэвч тvvний гол ном болох "Химийн гvн ухааны шинэ тогтоц" ном нь дєнгєж 1808 онд хэвлэгдэж тvvнд алдар суу авчирсан тvvхтэй билээ.
Ж.Дальтон єнгє ялгадаггvй євчнєєр євддєг байсан болохоор уг vзэгдлийг судалж энэ сэдвээр дэлхийд анхны шинжлэх ухаан бvтээлийг хэвлvvлсэн байна.



/http://edu.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=173 Авч ашиглав/

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.