Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/11/30

Органик бодисын олон болохын шалтгаан


Органик биш химийн зохих хэсэгт органик бодистой танилцаж байхдаа нүүрстөрөгч нь устөрөгчтэй үйлчлэлцэж олон тооны нэгдэл үүсгэдгийг бид мэднэ. Үүнд: байгалийн шатамхай хийн найрлаганд СН4—метан, С2Н6—этан, С3Н8—пропан, С4Н10—бутан г.м. нэгдлүүд оролцохоос гадна нефтийн найрлагад С5Н12—пентанаас эхлээд үүнээс ч олон нүүрстөрөгч, устөрөгч агуулсан нэгдлүүд байдаг. Мөн нүүрсийг агаар оруулалгүй халааж задлахад С6Н6—бензол, С7Н8—толуол гэх мэт өвөрмөц нэгдлүүд үүсдэг. Эндээс үзэхэд нүүрстөрөгч, устөрөгч гэсэн хоёрхон элемент олон тооны нэгдэл үүсгэж үелэх системийн бусад элементэд байдаггүй сонирхолтой шинж чанартай болох нь харагдаж байна.
 Конформаци
                                                   Байршлын изомер


                                                    Гэрлийн изомер

Нүүрс-устөрөгчдийн найрлагаас ажиглахад нүүрстөрөгчийн атом дөрвөн валенттай гэдэг нь зөвхөн СН4—метаны хувьд маргаангүй байна. Гэтэл бидний баримталсаар ирсэн ойлголтын үүднээс авч үзвэл нүүрстөрөгч нь С2Н6—этанд гурван валенттай, С3Н8—пропаны хувьд бутархай тоогоор илэрхийлэгдэх валенттай ч юм шиг харагдаж байна. Органик нэгдэлд нүүрстөрөгчийг хэдэн валенттай гэж ойлгох вэ? Дээрх нэгдлүүдэд атомууд нь ямар дэс дараалалтай холбогдох вэ?

Биологийн хичээлээс глюкоз нь С6Н1206 гэсэн хураангуй томьёотойг бид мэдэх билээ. Гэтэл зөгийн бал, бусад жимс, жимсгэнэд байдаг глюкозоос илүү чихэрлэг амттай фруктоз нь мөн ийм хураангуй томьёонд захирагдах найрдагатай байдаг. Глюкоз, фруктоз нь хэдийгээр ижил найрлагатай боловч хими, физикийпн шинж чанар нь нэлээд ялгаатай. Ийм тохиолдол органик химид маш элбэг байдаг.

Органик биш химийг үзэж байхад хоёр өөр шинж чаиартай бодис ижил найрлагатай байх нь бидэнд тохиолдож байгаагүй билээ. Ийм бодисуудыг Берцелиус (1830 онд) изомери (грекийн изос-тэнцүү, мерос-хэсэг гэсэн үгнээс) гэж нэрлэсэн юм. Изомерийн үзэгдлийн учир шалтгааныг яаж тайлбарлах вэ гэх мэт олон асуудал тодорхой биш байлаа.

Эдгээр нь бодисын химийн байгуулалтын онолын гол асуудал нь байв. Энэ үед эрдэмтэд тухайн нэгдлийн шинж чанарыг тайлбарлахад хамгийн боломжтой нь гэж үзсэн хувь, хувийн томьёог дэвшүүлж нэг бодисыг олон янэын байгуулалтын томъёогоор илэрхийлдэг байлаа. Иймд химийн томьёо нь олон улсын химичдийн бие биенээ ойлголцох харилцааны нийтлэг хэл болж чадахгүй байв. Энэ нь эцсийн эцэст нэг бодисын молекулыг хэдэн арван янзаар, мөн эрс өөр шинж чанартай янз бүрийн бодисыг нэг ижил байгуулалтын томьъёогоор илэрхийлэхэд хүргэсэн замбараагүй байдал гарахад хүргэсэн юм. Эндээс үзэхэд хольц ба цэвэр бодисын тухай ойлголтуудын хоорондын ялгааг үгүйсгэсэн ээдрээтэй байдал гарч байжээ. Энэ бүхэн нь молекулын дотоод зохион байгуулалт буюу юуг бодисыи химийн бүтэц гэх тухай шинжлэх ухааны нэгдсэн ойлголт боловсрогдоогүй байсантай шууд холбоотой юм.

Органик химийн түүхэнд гарсан энэ эмх замбараагүй байдлыг илэрхийлж Ф. Вёлер 1835 онд өөрийн багш Берцелиуст: “Органик хими нь одоо үед хэнийг ч төөрөгдүүлж мэдэхээр байна. Миний хувьд, органик хими нь сонин учралаар дүүрэн балар ой ховч, зүрхэлж оромгүй, нэвтэршгүй их ширэнгэ шугуй мэт санагдаж байна" гэж бичиж байжээ.

Химийн түүхэнд гарсан энэ ээдрээтэй асуудлууд нь органик химийн зүй тогтлыг тайлбарлаж чадах тулгуур онолыг боловсруулж гаргахыг зүй ёсоор шаардаж байлаа.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.