Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/05/11

ХИМИ ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ



МУИС анх байгуулагдсан тэрхvv цагаас эхлэн химийн тэнхим, лабораториуд нь сургалтанд vйлчилж, дунд сургуулийн химийн багш нарыг бэлтгэх, монгол орны эрдсийн баялаг, ус, хөрсний шинжилгээ судалгааны ажил эхэлсэн тvvхтэй. Улмаар 1951 оноос хими-биологийн салбар нээгдэж тэнхим нь ерөнхий ба аналитик хими, органик биохимийн тэнхим болон өргөжсөн байна.
1955 оноос химийн ухаанаар дагнан мэрэгжсэн боловсон хvчнийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 1959 онд анхны төгсөлт хийснээс хойш 47 жил болж байна. Энэ хугацаанд химийн шинжлэх ухааны төрөл бvрийн салбараар мэргэшсэн, химийн багш мэргэжлээр 1200 орчим хvн төгсөж, анагаах ухаан, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбар нэгжид амжилттай ажиллаж байна.

Мэргэжлийн хөтөлбөрүүд:

Хими технологич:
Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Орчин үеийн химийн лабораторын багаж, тоног төхөөрөмж, үйлдвэрийн техник хэрэгслийг мэргэжлийн төвшинд ашиглах, удирдах, бүхий л химийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүнд явагдах процессийг танин мэдэх, удирдан жолоодох чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргана. Мөн материал судлалын мэдлэгийг түүнийг шинж чанартай хослуулсан мэдлэг эзэмшинэ.

Ажлын байрны талаарх мэдээлэл:
Уг мэргэжлээр төгсөгчид нь химийн болон уул уурхайн, металлургийн үйлдвэрүүдэд инженер технологичоор, лабораторуудад лабораторын эрхлэгч, химичээр, их дээд сургуульд багш, эрдэм шинжилгээний ажилтнаар мөн хүнсний, цемент, бетоны үйлдвэрүүдэд химич, технологичоор ажиллаж болно.

Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Тус ангид элсэн орохын тулд сурагч хими-70%, физик (биологи)-30% харьцаатай элсэлтийн шалгалт өгнө.

Химич:

Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Химийн шинжлэх ухааныг онол, туршлагатай хослуулсан цэвэр химич мэргэжилтэн бэлтгэн гаргана. Судалгааны ажил төлөвлөх, турших, үр дүнг боловсруулах, тайлагнах туршилт судалгааны арга барил эзэмших, багаар хамтран ажиллах чадвар эзэмшинэ.

Ажлын байрны талаарх мэдээлэл:
Химийн үйлдвэрүүдэд лабораторийн эрхлэгч, химич, шинжээчээр ажиллаж болно. 10 жилийн сургууль, их дээд сургууль, коллежид багшлах, хил гаалийн лабораторид шалгагч-мэргэжилтэн хийж болно.

Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Тус ангид элсэн орохын тулд сурагч хими-70%, физик (биологи)-30% харьцаатай элсэлтийн шалгалт өгнө.







Хими, байгалийн шинжлэлийн багш:

Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Сургалт хүмүүжлийн ажлыг суралцахуйн сэтгэл судлал, дидактикийн онолын үндэслэлтэйгээр зохион байгуулах, бие даан эрдэм шинжилгээ судалгааны ажил төлөвлөх, турших, үр дүнг боловсруулах, тайлагнах туршилт судалгааны арга барил эзэмших, багаар хамтран ажиллах, ирээдүйдээ баримжаалан үйл ажиллагаагаа төлөвлөх, тогтолцооны сэтгэлгээгээр асуудалд хандах, шийдвэр гаргах процест оролцох зэрэг тогтвортой хөгжлийн боловсролын түлхүүр чадварыг эзэмших, эх хэл бичгээ бүрэн, зөв эзэмших, хэрэглэх

Ажлын байрны талаарх мэдээлэл:
ЕБС-д багшлах, удирдах ажилтан, эрдэм шинжилгээний ажил хийх

Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Тус ангид элсэн орохын тулд сурагч хими-70%, физик (биологи)-30% харьцаатай элсэлтийн шалгалт өгнө.

Хүнсний химич:

Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Эх орны хүнс үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ба түүхий эдийн тэжээлэг болон эмчилгээний чанар, импортын хүнсний хадгалалт, бохирдолт, аюулгүй байдлыг судлан баталгаажуулах орчин үеийн зохих мэдлэг, боловсрол эзэмшсэн хүнсний химич мэргэжилтэн бэлтгэн гаргана

Ажлын байрны талаарх мэдээлэл:
Уг мэргэжилтэн нь дээд боловсролтой боловсон хүчин ажиллах жагсаалтанд тусгагдсан хүнсний химич, эх орны хүнсний үйлдвэрт чанар шалгагч, химич, технологич, мөн хүнсний чанар ба аюулгүй байдлыг батлгаажуулагч байгууллагад шинжээч, стандартын газар болон эрүүл ахуй-чанарын хяналтын албад, хил гаалийн лабораторид шалгагч-мэргэжилтэн, дотоод ба гадаадын их дээд сургууль, коллеж ба эрдэм шинжилгээний байгууллагад багш-судалгаачаар ажиллах болно

Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Тус ангид элсэн орохын тулд сурагч хими-70%, физик (биологи)-30% харьцаатай элсэлтийн шалгалт өгнө.






Экологи химич:
Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Тус сургуульд энэ мэргэжлээр суралцагсад нь хүрээлэн буй орчин, уул уурхайн компанийн, үйлдвэрүүдийн экологийн үнэлгээ хийх, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудын талаар цэгцтэй мэдлэг эзэмшинэ.

Ажлын байрны талаарх мэдээлэл:
Тус сургуульд энэ мэргэжлээр төгсөгчид нь хүрээлэн буй орчин, уул уурхайн компани, үйлдвэрүүдийн экологийн үнэлгээ хийх, тус газруудад үнэлгээний мэргэжилтэн, химич, шинжээчээр, байгаль орчны яамны химийн бодисын үнэлгээний албанд ажиллаж болно.
Элсэгчдэд зориулсан зөвлөмж:

Тус ангид элсэн орохын тулд сурагч хими-70%, физик (биологи)-30% харьцаатай элсэлтийн шалгалт өгнө.

Нефтийн химич:
Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Тус сургуульд энэ мэргэжлээр суралцагсад нь нефтийн шинжлэх ухааны тухай онол, практикийн цэгцтэй мэдлэг, чадварыг бакалавр, магистр, докторын шаталсан сургалтаар эзэмшинэ.
Ажлын байрны талаарх мэдээлэл:
Шаталсан сургалтаар бэлтгэгдсэн “Нефтийн химич” мэргэжил эзэмшигчид нь эх орныхоо нефть бүтээгдэхүүнийг ашигладаг үйлдвэр, аж ахуйн газрууд, нефть олборлох, боловсруулах үйлдвэрүүдэд чанар шалгагч, химич, судлаач, технологич, инженер, мөн нефтийн бүтээгдэхүүний чанарын хяналтын лабораториудад шинжээч, химич-мэргэжилтнээр ажиллаж болно.
Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Тус ангид элсэн орохын тулд сурагч хими-70%, физик (биологи)-30% харьцаатай элсэлтийн шалгалт өгнө.



Нүүрсний химич:

Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Тус сургуульд энэ мэргэжлээр суралцагсад нь нүүрсний шинжлэх ухааны тухай (нүүрс ба бусад хатуу түлшний хими, нүүрсийг боловсруулах арга технологи, кокс-химийн үйлдвэрлэл, нүүрс ба занар, хүлрийн техникийн анализ, органик синтез) онол, практикийн цэгцтэй мэдлэг, чадварыг бакалавр, магистр, докторын шаталсан сургалтаар эзэмшинэ.

Ажлын байрны талаарх мэдээлэл:
Шаталсан сургалтаар бэлтгэгдсэн “Нүүрсний химич” мэргэжил эзэмшигчид нь нүүрсийг ашигладаг үйлдвэр, аж ахуйн газруудын шинжилгээний лаборатори, нүүрс олборлох, нүүрсийг байгаль, хүний эрүүл мэндэд хоргүй аргаар боловсруулан утаагүй түлш, хийжүүлэх, коксжуулах, шингэрүүлэх зэрэг үйлдвэр, судалгааны лабораториудад чанар шалгагч, химич, судлаач, технологич, инженер, мөн хатуу түлшний техникийн болон чанарын хяналтын лабораториудад шинжээч, химич-мэргэжилтнээр ажиллаж болно.

Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Тус ангид элсэн орохын тулд сурагч хими-70%, физик (биологи)-30% харьцаатай элсэлтийн шалгалт өгнө.

Эрдэс, түүхий эдийн химич:

Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Эрдэс түүхий эдийн химич, технологичоор төгссөн мэргэжилтэн нь барилгын салбарын эх орны үйлдвэрийн болон импортын гол бүтээгдэхүүн болох цемент, бетоны чанар бүтэц, найрлага, хими-физикийн ба биологи-фармакологийн шинж, батжилт, зууралдлагыг шалгах арга зүйг сурч эзэмшихээс гадна, эрдэс түүхий эдийн бүхий л шинжилгээг хийх чадвар эзэмшинэ.

Ажлын байрны талаарх мэдээлэл:
Уг мэргэжилтэн нь эх орны эрдэс түүхий эдийн үйлдвэрлэл, боловсруулалт, цемент, бетоны үйлдвэрт химич, технологич, мөн эм, түүхий эдийн бүтээгдэхүүний чанар ба аюулгүй байдлыг батлгаажуулагч байгууллагад шинжээч, стандартын газар болон хяналтын албад, хил гаалийн лабораторид шалгагч-мэргэжилтэн, дотоод ба гадаадын их дээд сургууль, коллеж ба эрдэм шинжилгээний байгууллагад багш-судлаачаар ажиллана.

Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Тус ангид элсэн орохын тулд сурагч хими-70%, физик (биологи)-30% харьцаатай элсэлтийн шалгалт өгнө.

Байгалийн нэгдлийн химич:
Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:
Байгалийн нэгдлийн химич-биотехнологичоор төгссөн мэргэжилтэн нь эх орны үйлдвэрийн болон импортын гол нэр төрлийн эм, эмийн бэлдмэлийн түүхий эд-бүтээгдэхүүний хими-фитохимийн бүтэц, найрлага, хими-физикийн ба биологи-фармакологийн шинж, бохирдолтыг шалгах арга зүй, хаягдалгүй биотехнологи эзэмшсэн, мөн бүх шатны сургуульд эм, фитохими, эмийн ургамлын биотехнологийн боловсрол олгох мэдлэг чадвар эзэмшинэ.

Ажлын байрны талаарх мэдээлэл:
Уг мэргэжилтэн нь эх орны эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эм хангамжын газарт чанар шалгагч, химич, технологич, мөн эм, эмийн бэлдмэлийн чанар ба аюулгүй байдлыг батлгаажуулагч байгууллагад шинжээч, стандартын газар болон эрүүл ахуй-чанарын хяналтын албад, хил гаалийн лабораторид шалгагч-мэргэжилтэн, дотоод ба гадаадын их дээд сургууль, коллеж ба эрдэм шинжилгээний байгууллагад багш-судлаачаар ажиллана.

Элсэгчдэд зориулсан зөвлөмж:
Тус ангид элсэн орохын тулд сурагч хими-70%, физик (биологи)-30% харьцаатай элсэлтийн шалгалт өгнө.

Номиогийн блогоос

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.