Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/01/09

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН АНГИЛЛЫГ АШИГЛАХ АРГАЧЛАЛ

Оршил

Шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед химийн бодисын нэр төрөл, хэрэгцээ шаардлага жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнтэй уялдан химийн бодисоор байгаль орчин бохирдох, хүний эрүүл мэндэд хор нөлөөлөл үзүүлэх тохиолдлууд гарах боллоо. Химийн бодисын зохистой хэрэглээг бий болгож, түүний хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулан, хэд хэдэн гэрээ, конвенцийг гаргаад байна.

Химийн бодисын ашиглалт, тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах, химийн бодис бүрээр нэгдсэн нэг ойлголттой байх зорилгоор НҮБ-аас 1999 онд “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар”, түүний дагалдах боть болох “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага”, 2003 онд “Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем”-ийг тус тус батлан гаргажээ.



Химийн аюулгүй байдлын тухай засгийн газар хоорондын форум, Тогтвортой хөгжлийн тухай дэлхийн дээд хэмжээний уулзалтуудаас “Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем”-ийг 2008 он гэхэд дэлхий нийтээр мөрдөх зорилтыг тавьсан бөгөөд ингэснээр химийн бодис бүрийг шинж чанар, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөр нь цогц тодорхойлон, ангилалд хамруулж, нэгдсэн, товч, тодорхой хаяг шошгийг ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Монгол Улсын Их хурлаас 2006 онд батласан “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 4.1-д химийн бодисыг уг ангиллын дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь хортой ба аюултай гэж ангилахаар заасан билээ.

Дээр дурьдсан баримт бичгүүдэд нийцүүлэн Монгол улсад мөрдөгдөх химийн хорт болон аюултай бодисын ангилал болон уг ангиллыг ашиглахад шаардагдах мэдээлэл, нэр томъёо, тодорхойлолт, тайлбарыг агуулсан аргачлалыг боловсруулан гаргаж байна.

Химийн бодисын ангиллын “химийн бодис” ухагдхуунд зөвхөн химийн элемент, нэгдлүүдээс гадна химийн бодисын хольцыг хамруулна.

Бодис гэж бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангахад шаардлагатай аливаа нэмэлт болон үйлдвэрлэсэн аргаасаа хамаарч аливаа хольцыг агуулсан байгалийн төлөв байдалд байгаа болон үйлдвэрлэлийн аргаар гарган авсан бүх химийн элемент, тэдгээрийн нэгдлүүдийг хэлнэ. Энд бодисын тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр болон түүний бүтцийг өөрчлөхгүйгээр зайлуулж болох аливаа уусгагч хамаарахгүй.

Хольц гэж хоорондоо урвалд ордоггүй хоёр болон түүнээс дээш бодисоос бүрдсэн хатуу бодис эсвэл уусмалыг хэлнэ.

Хольцыг бүрдүүлж буй бодисууд нь нэг ижил шинж чанартай байвал түүнийг нэг төрлийн бодис гэж авч үзэж болно. Жишээлбэл: Нефтийн бүтээгдэхүүний буцлах температур гэх мэт үзүүлэлт нь ижил байдгаас нэг төрлийн бодис гэж үздэг. Ийм бодист нэг бодис гэж үзэн олон улсын бүртгэлийн дугаар (CAS буюу Chemicals Abstract Service) өгдөг байна.

Тухайн бүтээгдэхүүн хэд хэдэн төрлийн химийн нэгдлийг янз бүрийн хэмжээгээр агуулсан байвал хольцыг ангилах аргачлалын дагуу ангилал тогтооно.

Хайлш нь хоёр болон түүнээс дээш элементээс тогтсон, механикаар салгах боломжгүй, макро түвшинд нэг төрлийн металлыг үүсгэнэ. Хайлшийг хольц гэж үзнэ.


Химийн бодис нь тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий шинж чанартай байвал түүнийг аюултай химийн бодис, харин хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор аюул учруулах шинж чанартай байвал түүнийг хортой химийн бодис гэнэ.

Аюултай химийн бодисыг тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч шинж чанараар нь ангилахад Нэгдсэн Үндэстний Байгуууллагын Аюултай ачааг тээвэрлэх заварчилгаа (НҮБААТЗ), идэмхий, хортой, байгаль орчинд хортой бодисыг Химийн бодисын ангилал хаягжуулалтын нэгдсэн системийн (НС) аргачлалыг ашигласан болно.



2. Химийн бодис болон хольцыг ангилах

Зарим химийн бодис нь хор аюул учруулах зөвхөн нэг шинж чанартай байдаг бол зарим бодис хэд хэдэн шинж чанарыг агуулна. Иймээс химийн бодисыг ангилал бүрийн шалгуураар оруулж тухай бодисын хор аюулын бүрэн гүйцэд таниж, ангилалд хамруулна.



Химийн бодис, материалын хортой болон аюултай шинж чанарыг тодорхойлж, үнэлэлт өгөхийн тулд материалын шинж чанарын талаар хангалттай мэдээлэл цуглуулах, судлах шаардлагатай бөгөөд эдгээр мэдээлэл, өгөгдхүүнийг хор аюулын шалгуур үзүүлэлттэй харьцуулж ангиллыг тогтооно. Гэхдээ зөвхөн тухайн бодисын шинж чанарыг илэрхийлсэн мэдээлэлд нь үндэслэж ангилах нь учир дутагдалтай байдаг тул мөн төстэй бодистой нь харьцуулах шаардлагатай.

Хольцыг ангилахдаа түүний бүрдэл хэсгүүдийн аюулын зэрэгт үндэслэх ба Нэгдсэн системийн тухайн зэрэглэлд хамааралтай босго хязгаарыг ашиглана. Өөрөөр хэлбэл, хольц нь доорх хүснэгтэд заасан босго хязгаараас их хортой болон аюултай бодис агуулж байвал уг хольцийг тухайн бодисын хамаарах ангилалд хамааруулна.

3. Ангиллын хамаарах хүрээ



Химийн хорт болон аюултай бодисын ангилал нь

- Эмийн бодис

- Цацраг идэвхт бодис

- Хүнсний зориулалттай бодисоос бусад бүх төрлийн бодист хамаарна.


4. Нэр томьёоны тайлбар



Мэдээлэл - Туршилт, тооцоо, хэмжилтээр баталгаажсан тоон утгын хэмжээ



НҮБ-ын туршилт, шалгуурын гарын авлага - “НҮБ-ын Аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага” НҮБ (Женев, Нью-Йорк), 1999, 3-р хэвлэл



НҮБ-ын аргачилсан заавар- “НҮБ-ын Аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар” НҮБ (Женев, Нью-Йорк), 1999



Туршилт- “НҮБ-ын туршилтийн болон шалгуур үзүүлэлт тогтоох аргачилсан зөвлөмж”-ийн дагуу хийсэн нэг болон түүнээс дээш тооны туршилт.



Хий -

1. 200С-ийн температур ба 101,3 кПа абсолют даралтад хийн төлөвт орших бодис

2. 500С-ийн температурт 300 кПа-аас дээш абсолют даралтад уурын даралт үзүүлдэг бодис.



Хатуу бодис - Шингэн болон хий төлвөөс бусад төлөвт оршиж буй бодис



Шингэн бодис -

1. 101,3 кПа абсолют даралтад 200С-тэй тэнцүү болон түүнээс бага температурт хайлдаг бодис

2. Тодорхой хайлах цэггүй зууралдамхай бодис






5 ТЭСРЭМТГИЙ БОДИС


5.1. Тэсрэмтгий шинж чанартай бодисонд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлтүүд



Тэсрэмтгий шинж чанартай бодисонд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлтүүдийг 1999 онд НҮБ-аас гаргасан “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар” (11 дэх хэвлэл), түүний дагалдах боть болох “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага” НҮБ (Женев, Нью-Йорк.1999. 3 дахь хэвлэл)-аас иш татан ашигласан болно. Мөн эдгээр гарын авлага материалыг НҮБ-ын вэб хуудсанд www.un.org/Pubs/sales.htm холбоосоор орж худалдан авч болно.




5.2. Тэсрэмтгий бодис



Тэсрэмтгий бодис гэж орчны юмсыг гэмтээх хэмжээний хурд, даралт, температур бүхий хий ялгаруулдаг химийн урвалд өөрөө орох чадвар бүхий хатуу, шингэн бодисыг (эсвэл бодисын хольц) хэлнэ. Пиротехникийн бодис нь хий ялгаруулахгүй байсан ч энэхүү ангилалд хамаарна.



Пиротехникийн бодис (эсвэл хольц) гэж аяндаа экзотермийн урвалд орон, тэсрэлтгүйгээр дулаан, гал, авиа, утаа эсвэл эдгээрийн цогцыг үзүүлбэр маягаар гаргах зориулалттай бодисыг хэлнэ.



Тэсрэмтгий бүтээгдэхүүн гэж нэг болон хэд хэдэн тэсрэх бодис агуулсан бүтээгдэхүүнийг хэлнэ.



Пиротехникийн бүтээгдэхүүн гэж нэг буюу түүнээс дээш пиротехникийн бодис эсвэл тэдгээрийн хольцыг агуулсан бүтээгдэхүүнийг хэлнэ.


5.3. Тэсрэмтгий бодисын ангилал



Тэсрэмтгий бодисыг дараахь шинж чанараар нь ангилна. Үүнд:

· Гадны үйлчлэлд үзүүлэх мэдрэмтгий чанар

· Тэсрэмтгий шинж чанарын төрөл

· Тэсрэмтгий шинж чанарын үзүүлэх нөлөөллийн түвшин, хэмжээ



Тэсрэмтгий бодисын дэд ангилал



Тэсрэмтгий бодис, хольцыг учруулах аюулын хэмжээ, хэлбэр болон мэдрэмтгий чанараас хамааруулж дараахь дэд ангилалд хуваана. Үүнд:



Дэд ангилал 1.1. “Онцгой тэсрэмтгий” бодис, хольц;



Дэд ангилал 1.2. “Цохилтын хүч үүсгэх аюултай” боловч хүчтэй тэсрэлт үүсгэдэггүй бодис, хольц;



Дэд ангилал 1.3. “Галын болон бага хэмжээгээр тэсрэх, цохилтын хүч үүсгэх аюултай” гэхдээ хүчтэй тэсрэлт үүсгэдэггүй бодис, хольц;



Дэд ангилал 1.4. “Бага хэмжээний тэсрэх, цохилтын хүч үүсгэх аюултай” бодис, хольц, бүтээгдэхүүн. Энэхүү дэд ангилалд гал авалцах эсвэл өдөөх үед бага зэрэг дэлбэрэх аюул учруулдаг бодис, хольц багтана.



Дэд ангилал 1.5. “Өдөөлтийн дараа онцгой тэсрэмтгий” бодис. Энэхүү дэд ангилалд хамаарах бодис нь ердийн нөхцөлд өдөөлт болон гал авалцснаас дэлбэрэлт үүсэх магадлал маш багатай боловч хэрэв тэсрэлт үүсвэл хүчтэй тэсрэлт үүсгэх аюултай бодис, хольц хамрагдана.



Дэд ангилал 1.6. “Өдөөлтийн дараа тэсрэмтгий” бодис, хольц. Энэхүү дэд ангилалд хамаарах бодис, хольц нь тэсрэлтэд туйлын мэдрэмж муутай бодис агуулах бөгөөд өдөөгдөх, дэлбэрэлт үүсгэх магадлал маш багатай.


5.4. Тэсрэмтгий бодисын ангиллын зэрэглэл



Бие биетэйгээ ойр байснаас эсвэл гадны нөлөөллийн улмаас зориудын бус тэсрэлт үүсгэдэг, гал авалцдаг бодис, бүтээгдэхүүнийг тэсрэлтийн төрөл, шинж чанараар нь зэрэглэлийг тогтооно. Үүнд:



Зэрэглэл А: Дулааны үйлчлэл, үрэлтэд онцгой мэдрэмтгий эсвэл хоёрдогч тэслэгч тэсрэмтгий бодисын тэсрэлт, галын өдөөгч үүсвэр болох боломжтой анхдагч тэсрэмтгий бодисууд.



Зэрэглэл B: Анхдагч тэсрэмтгий бодис агуулсан боловч 2 болон түүнээс дээш хамгаалалтын бодис агуулаагүй анхдагч тэсрэмтгий бодис, тэслүүр, тэслүүрт гал дамжуулагчид.



Зэрэглэл С: Тэсрэлтийг эрчимжүүлэгч бодис буюу бусад дүрсхийн шатдаг тэсрэх бодис, ийм төрлийн тэсрэмтгий бодис агуулсан хольц.



Зэрэглэл D: Анхдагч тэсрэмтгий бодисоос бага, харин Зэрэглэл N–д хамаарах бодисоос /хар дарь г.м/ их мэдрэх чадвартай хоёрдогч тэслэгч тэсрэмтгий бодис, ийм төрлийн бодис агуулсан хольц. Эдгээр нь тэсрэлт үүсгэдэггүй, эрчимжүүлдэггүй. Мөн энэ зэрэглэлд анхдагч тэсрэмтгий бодис ба 2 болон түүнээс дээш хамгаалалтын бодис агуулсан хольц хамаарна.



Зэрэглэл Е: Тэсрэлт үүсгэдэггүй боловч тэсрэлтийг эрчимжүүлдэг хоёрдогч тэслэгч тэсрэмтгий бодис агуулсан хольц (исэлдүүлэгчтэй харилцан үйлчлэх үед өөрөө шатдаг шатамхай шингэн, гель, шаталт тэсрэлтийг эрчимжүүлэгч (гипергол) шингэн агуулснаас бусад).



Зэрэглэл F: Тэсрэлт үүсгэдэг боловч тэсрэлтийг эрчимжүүлдэггүй хоёрдогч тэслэгч тэсрэмтгий бодис агуулсан хольц (шатамхай шингэн, гель, шаталт тэсрэлтийг эрчимжүүлэгч (гипергол) шингэн агуулсанаас бусад).



Зэрэглэл G: Пиротехникийн бодис, пиротехникийн бодис агуулсан хольц эсвэл тэсрэмтгий ба гэрэл цацруулагч бодис агуулсан хольц, гал өдөөгч, нулимс асгаруулагч, утаа үүсгэгч бодис (усаар идэвхждэг цагаан фосфор, фосфидууд, пирофор бодис, шатамхай шингэн ба гель, шаталт тэсрэлтийг эрчимжүүлэгч (гипергол) шингэн агуулсан материал, хольцоос бусад).

Зэрэглэл H: Тэсрэмтгий бодис болон цагаан фосфорыг хамтад нь агуулсан хольц (утаа үүсгэдэг, агаартай харилцан үйлчилж хүрэлцсэнээр эрчимтэй шаталт үүсгэдэг галын аюултай).



Зэрэглэл J: Тэсрэмтгий бодис болон шатамхай шингэн эсвэл гелийг хамт агуулсан хольц.



Зэрэглэл K: Тэсрэх бодис болон онцгой хортой бодисыг (6.1А, 6.1В, 6.1С ангилалд орсон) хамт агуулсан хольц.



Зэрэглэл L: Тэсрэх бодис болон агаар, ус, исэлдүүлэгчид, шатамхай бодистай харилцан үйлчилснээр өөрөө шатдаг, тэсэрдэг, дүрсхийн шатдаг бодисуудыг хамт агуулсан хольц, мөн агаар, устай харилцан үйлчилснээр өөрөө шатдаг, тэсэрдэг, дүрсхийн шатдаг бодис ялгаруулдаг бодис.



Зэрэглэл N: Мэдрэмтгий чанар муутай тэслүүр (дэд ангилал 1.6-д хамаарах маш бага мэдрэмтгий бодисууд) агуулсан хольц.



Зэрэглэл S: Осол, гэмтэлд өртөх үед аюул учруулах чадвар нь нэмэгддэг боловч түүнийг агуулж буй сав, баглаа боодол нь хязгаарладаг, мөн сав, баглаа боодол нь галд шатах үед үүссэн тэсрэлт, цохилтын хүч нь хязгаарлагдмал, 5 метрийн дотор хүний биед аюул учруулдаггүй, мөн сав, баглаа боодол нь түүний аюулыг маш сайн хязгаарладаг бодис буюу хольц.



Тэсрэмтгий бодисын төрөл, шинж чанарыг тэсрэлтээс үүсэх аюулын төрөл, түвшинтэй хамааруулан ангилсан ангиллыг 2–р хүснэгтэд харуулав.

Тэсрэìòãèé бодисын ангилал

2-ðõ¿ñíýãò

Ангилал

Тэсрэмтгий

Дэд ангилал

1,1

1,2

1,3

1,4

1,5

1,6


Онцгой тэсрэмтгий

Цохилтын хүч үүсгэх аюултай

Галын болон бага хэмжээгээр тэсрэх, цохилтын хүч үүсгэх аюултай

Бага хэмжээний галын болон тэсрэх/ цохилтын хүч үүсгэх аюултай

Өдөөлтийн дараа онцгой тэсрэмтгий

Өдөөлтийн дараа тэсрэмтгий

Зэрэглэл







A

1.1A






B

1.1B

1.2B


1.4B



C

1.1C

1.2C

1.3C

1.4C



D

1.1D

1.2D


1.4D

1.5D


E

1.1E

1.2E


1.4E



F

1.1F

1.2F

1.3F

1.4F



G

1.1G

1.2G

1.3G

1.4G



H


1.2H

1.3H




J

1.1J

1.2J

1.3J




K


1.2K

1.3K




L

1.1L

1.2L

1.3L




N






1.6N

S




1.4S






5.5. Нэр томъёо





Анхдагч тэсрэмтгий бодис -



1. Дулааны үйлчлэл, үрэлтэд онцгой мэдрэмтгий эсвэл хоёрдогч тэсрэгч тэсрэмтгий бодис, хольцын өдөөгч үүсвэр болох боломжтой бодис

2. Тэсрэх бодис, тэслүүрээс бүрдэх хольцыг хэлнэ.



Пиротехникийн бодис - аяндаа экзотермийн урвалд орон, тэсрэлтгүйгээр дулаан, гал, авиа, утаа эсвэл эдгээрийн цогцыг үзүүлбэр маягаар гаргах зориулалттай бодис



Тэсрэлтийг эрчимжүүлэх бодис – дүрсхийн шатдаг бодис



Хамгаалалтын бодис - Ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлд аюул ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тэсрэмтгий хольцод нэмсэн нэмэлт бодис



Хоёрдогч тэсрэгч тэсрэмтгий бодис – анхдагч тэсрэмтгий бодисын өдөөлт тэсрэлтээр идэвхижин тэсрэлт өгдөг бодис, хольц.









6. ШАТАМХАЙ БОДИС


6.1. Шатамхай шинж чанартай бодисонд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлтүүд



Энэхүү шатамхай бодисын ангиллын шалгуур үзүүлэлтүүдийг “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар”, түүний дагалдах боть болох “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага” –аас ашигласан болно.


6.2. Шатамхай бодисын ангилал



Шатамхай бодисыг доорхи 9 дэд ангилалд хуваана. Үүнд:



a. Шатамхай хий (дэд ангилал 2.1.1)

б. Шатамхай аэрозоль (дэд ангилал 2.1.2)

в. Шатамхий шингэн (дэд ангилал 3.1)

г. Сулруулсан шингэн тэсрэх бодис (дэд ангилал 3.2)

д. Шатамхай хатуу бодис. Шатамхай хатуу бодист:

1/ Шатамхай хатуу бодис (хялбар шатамхай хатуу бодис болон

үрэлтийн улмаас хялбархан шатдаг хатуу бодис) (дэд ангилал

4.1.1)

2/ Өөрөө идэвхиждэг шатамхай хатуу бодис (дэд ангилал 4.1.2)

3/ Сулруулсан хатуу тэсрэмтгий бодис (дэд ангилал 4.1.3)

4/ Агаарт өөрөө шатдаг, пирофор бодис болон өөрөө халдаг бодис

(дэд ангилал 4.2)

5/ Норвол шатамхай бодис (дэд ангилал 4.3)




6.3. Шатамхай бодисын тодорхойлолт



Шатамхай хий (дэд ангилал 2.1.1) - 200 С-ийн температур, 101,3 кПа-ийн ердийн даралтанд агаартай харилцан үйлчилснээр гал авалцдаг хий.



Шатамхай аэрозол (дэд ангилал 2.1.2) - энэхүү дэд ангилалд шахсан болон шингэрүүлсэн хий, шингэнд уусгасан хий, эсвэл өтгөн зуурмаг, нунтагтай хольсон болон холиогүй хийг даралтаар шахаж савласан, нийт жингийн 45%-иас багагүй нь шатамхай материал агуулсан, агуулсан зүйлээ хатуу, шингэн, нунтаг, зуурмаг хэлбэрээр эсвэл хий хэлбэрээр цацах төхөөрөмж бүхий, нэг удаагийн хэрэглээтэй металл, хуванцар, шилээр хийгдсэн сав багтана.



Дээр дурьдсан шатамхай материал гэдэгт шатамхай хий, шатамхай шингэн, шатамхай хатуу бодис болон эдгээрийн холимог орно.



Шатамхай шингэн (дэд ангилал 3.1) - 930 С-ээс дээшгүй температурт гал авалцдаг шингэн.



Сулруулсан шингэн тэсрэх бодис (дэд ангилал 3.2) - шатамхай бодисыг ус болон ямар нэг шингэнд уусгаж эсвэл хольж, нэг төрлийн хольц үүсгэн шатамхай чанарыг нь бууруулсан шингэн.



Шатамхай хатуу бодис (дэд ангилал 4.1.1 1) - хялбар шатдаг эсвэл үрэлтийн улмаас өөрөө шатдаг эсвэл шатаалтыг тэтгэдэг хатуу бодис.



Өөрөө идэвхждэг шатамхай хатуу бодис (дэд ангилал 4.1.2) - Хүчилтөрөгчийн (агаарын) оролцоогүйгээр экзотермийн эрчимтэй задралд ордог, дулаанд тэсвэргүй бодисууд энэ дэд ангилалд орно. Уг дэд ангилалд тэсрэмтгий бодис болон органик хэт исэл, исэлдүүлэгч бодисууд хамаарахгүй.

1/ 750С болон түүнээс бага температурт 50 кг бодис дээр туршилт явуулахад өөрөө шатдаг бодис

2/ Задралын дулаан нь 300 Дж/г-аас их бодис



Сулруулсан хатуу тэсрэх бодис (дэд ангилал 4.1.3)



Сулруулсан хатуу тэсрэх бодисонд доорхи төрлийн бодис орно. Үүнд:

1/ тэсрэмтгий шинж чанарыг бууруулсан бодис;

2/ мэдрэмтгий шинж чанарыг бууруулснаар цохилтын хүч, гал, утаа, дулааны

болон дуу чимээ ялгаруулдаггүй бодис;

3/ исэлдүүлэгч болон өөрөө урвалд орох шинж чанаргүй бодисууд эсвэл

4/ тэсрэмтгий бодисыг ус, спирт болон бусад бодисоор шингэрүүлж, норгон нэг төрлийн хольц үүсгэн тэсрэмтгий шинж чанарыг бууруулсан бодис, хольц эсвэл

5/ доорхи төрлийн бодисууд:

· 5-терт-бутил-2,4,6-тринитро-м-ксилол (UN 2956);

· 2-бромо-2-нитропропан-1,2-диол (UN 3241);

· Азодикарбонамид (UN 3242);

· Изо-сорбид-5-мононитрат (UN 3251) зэрэг бодис орно.



Агаарт өөрөө шатдаг бодис (дэд ангилал 4.2)



Агаарт шатдаг бодисонд:

1/ Хатуу нунтаг төлөвт байгаа бодисыг шатамхай бус гадаргуу дээр 5 минутын турш байлгах эсвэл 1 метрийн өндрөөс асгахад өөрөө гал авалцдаг бодис (6 туршилтын 1-ээс илүү тохиолдолд)

2/ 5 мл шингэн бодисыг:

- идэвхигүй нунтаг хатуу бодис агуулсан идэвхигүй сав руу гоожуулахад агаарт 5 минутын дотор гал авалцдаг бодис (6 туршилтын 1-ээс илүү тохиолдолд)

- 25°C-ын температурт хуурай шүүлтүүрийн цаасан дээр асгахад шүүлтүүрийн цаас 5 минутанд шатах буюу нүүрсждэг бодис (6 туршилтын 1-ээс илүү тохиолдолд)

3/ 100 мм тал бүхий шоо дөрвөлжин хэлбэртэй бодисыг 1400С хүртэл халаахад эсвэл 24 цагийн хугацаанд 600С-аар температурыг нэмэгдүүлэхэд өөрөө шатдаг бодис.



Норвол шатамхай бодис (дэд ангилал 4.3)



Устай харилцан үйлчилж шатамхай хий ялгаруулдаг бодис энэ дэд ангилалд хамаарна. Энэхүү ангилалд :

1/ ердийн температурт устай урвалд орон агаарт идэвхтэй шатдаг хий ялгаруулдаг

2/ устай харилцан үйлчилж нэг цагт 1 кг бодисоос 1л хий ялгаруулдаг бодис орно.








6.4. Нэр томьёо



Ноцох цэг – шатамхай шингэнээс ялгарсан уур агаарт шатамхай хольц үүсгэж шатах хамгийн бага температур.



Сулруулагч бодис - ангилал 1, дэд ангилал 4.1.2 ба 5.2 –д хамаарах бодистой хольж аюултай шинж чанарыг бууруулдаг бодис



Шатамхай чанар – агаарт 200С-ийн температур, 101.3 кПа абсолют даралтанд бодисын шатах боломж



Шатах хязгаар - шатамхай хий эсвэл уурыг агаартай харьцуулсан харьцаа. Жишээлбэл: Тухайн шатамхай бодис агаар их байвал агаар тэнд бага байх бөгөөд энэ нь шаталт явагдах боломжтой гэж ойлгоно.



Шатамхай уур – шингэн болон хатуу бодисын хийн төлөвт орших хэлбэр бөгөөд энэ уур нь шатамхай.


Ангилал

Шатамхай бодисын ангилал

Дэд ангилал

2,1,1

2,1,2

3,1

3,2

4,1,1

4,1,2

4,1,3

4,2

4,3


Шатамхай

хий

Шатамхай аэрозоль

Шатамхай шингэн

Сулруулсан шингэн тэсрэх бодис

Шатамхай хатуу бодис

Өөрөө идэвхждэг шатамхай хатуу бодис

Сулруулсан хатуу тэсрэх бодис

Агаарт өөрөө шатамхай

Норговол шатамхай

Зэрэглэл










A

2.1.1А

2.1.2А

3.1А

3.2А

4.1.1A

4.1.2A

4.1.3A

4.2A

4.3A

B

2.1.1В


3.1В

3.2В

4.1.1B

4.1.2B

4.1.3B

4.2B

4.3B

C



3.1С

3.2С


4.1.2C

4.1.3C

4.2C

4.3C

D



3.1D



4.1.2D




E






4.1.2E




F






4.1.2F




G






4.1.2G







Агаарт ≤13% /эзлэхүүн/ үед шатдаг эсвэл шатах хязгаар нь агаарт ≥12%


>100кПа даралтад шахсан, шатамхай бүрэлдэхүүн нь ≥45% /масс/, шингэрүүлсэн хий, даралтаар уусгасан хий агуулсан хольц


Ноцох цэг /битүү саванд / <230с>350С


НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис


НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис


4.1.2B




НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис


НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис


НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис

C








Ноцох цэг /битүү саванд / ≥230С ба буцлах температур нь ≤600С


НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис





4.1.2C




НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис


НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис


НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис

D








Ноцох цэг /битүү саванд / >600С ба буцлах температур нь ≤930С








4.1.2D












E

















4.1.2E










F

















4.1.2F










G

















4.1.2G












7. ИСЭЛДҮҮЛЭГЧ БОДИС


7.1. Исэлдүүлэгч шинж чанартай бодисонд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлт



Энэхүү исэлдүүлэгч бодисын ангиллын шалгуур үзүүлэлтийг “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар”, түүний дагалдах боть болох “НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага” –аас ашигласан болно.


7.2. Исэлдүүлэгч бодис



Исэлдүүлэгч хий - хүчилтөрөгч ялгаруулан агаараас илүүтэйгээр гал авалцуулах, эсвэл бусад материалын шаталтыг өдөөх чадвартай хий.



Исэлдүүлэгч шингэн - өөрөө шатамхай бус боловч ихэвчлэн хүчилтөрөгч ялгаруулах замаар гал авалцуулах, эсвэл бусад материалын шаталтыг өдөөх чадвартай шингэн.



Исэлдүүлэгч хатуу бодис - өөрөө шатамхай бус боловч ихэвчлэн хүчилтөрөгч ялгаруулах замаар гал авалцуулах, эсвэл бусад материалын шаталтыг өдөөх чадвартай хатуу бодис.



Органик хэт исэл - нэг, эсвэл хоёр устөрөгчийн атом нь органик радикалаар халагдсан устөрөгчийн хэт ислийн уламжлал гэж үзэж болох,

-0-0- гэсэн хоёр валенттай бүлэг агуулсан шингэн, эсвэл хатуу төлөвт байдаг органик бодисуудыг хэлнэ. Органик хэт исэл гэсэн нэр томьёонд органик хэт ислүүдийн хольцыг хамруулдаг. Органик хэт ислүүд нь аяндаа хурдсан экзотермийн задралд ордог дулаанд тогтворгүй бодис буюу хольц байх бөгөөд эдгээр нь доор дурьдсан шинж чанаруудын нэг эсвэл хэд хэдийг агуулсан байж болно. Үүнд:



a) задрахдаа тэсрэлт үүсгэдэг;

б) хурдан шатдаг;

в) доргилт, эсвэл үрэлтэнд мэдрэмтгий;

г) бусад бодистой аюул үүсгэх урвалд орох чадвартай;


7.3. Исэлдүүлэгч бодисын ангилал



Исэлдүүлэгч бодисыг дараахь байдлаар ангилна. Үүнд:



* Органик хэт ислээс бусад исэлдүүлэгч бодис
* Органик хэт исэл



Исэлдүүлэгч бодисыг 3 дэд ангилалд хувааж, тэдгээрийг учруулах аюулын хэмжээгээр нь зэрэглэл тогтооно.

Дэд ангилал 5.1.1-д исэлдүүлэгч шингэн болон хатуу бодис, 5.1.2-д исэлдүүлэгч хий, 5.2-т органик хэт ислийг хамааруулна.


Ангилал

Исэлдүүлэгч

Идэм-хий

Дэд ангилал

5,1,1

5,1,2

5,2

8,1


Исэлдүүлэгч шингэн ба хатуу бодис

Исэлдүүлэгч хий


Органик хэт исэл

Металл зэврүүлэгч

Зэрэглэл





A

5.1.1A

5.1.2A

5.2A

8.1A

B

5.1.1B


5.2B


C

5.1.1C


5.2C


D



5.2D


E



5.2E


F



5.2F


G



5.2G












2 comments:

  1. Näin blogien välityksellä on kiva tusustua muiden maiden kultuuriin, ihmisiin ja luontoon. Tule sinäkin katsomaan Teuvon kuvat blogi ja kerro myös kaikille sinun kavereillesi, miksi kannattaa käydä katsomassa Teuvon kuvat blogi. Siksi että saadaan teidän maanne lippu nousemaan korkeammalle minun blogissa. Oikein hyvää alaknutta 2011 vuotta. Teuvo Vehkalahti Finland

    ReplyDelete
  2. mash goe medeelel baina. bayarallaa

    ReplyDelete

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.