Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/02/06

МУИС д орох гэж буй хүмүүст


1. Өмчийн бүх хэлбэрийн их сургууль, дээд сургууль, коллеж (цаашид “дээд боловсролын байгууллага” гэх) –д оюутан элсүүлэхэд энэхүү үлгэрчилсэн журмыг баримтлана.

Тайлбар: Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэхүү журам хамаарахгүй.

* Оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулж буй дээд боловсролын байгууллага, комисс үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, байгууллагынхаа дүрэм, энэхүү үлгэрчилсэн журам болон холбогдох бусад албан ёсны баримт бичгийг удирдлага болгоно.

* Оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээд элсэлтийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүрэгтэй.

* Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн төвшин, авъяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.

* Байгууллагын нөөц, хүчин чадал болон сургалтын ажил эрхлэх тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан дээд боловсролын байгууллагад тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. [Энэ заалтад “өдрийн ангид” гэж байсныг 2006/483-аар хассан.]

6.1. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад нийслэл болон аймгуудаас өдрийн ангид [“өдрийн ангид” гэснийг 2006/483-аар нэмсэн] оюутан элсүүлэх хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

* Дээд боловсролын байгууллага нь сургалтын явцад оюутан мэргэжлийн чиглэлээ сонгон мэргэших боломж, журмын талаар бүрэн дүүрэн мэдээллээр шалгуулагчдыг эхнээс нь хангах үүрэгтэй.

* Дээд боловсролын байгууллага нь оюутан элсүүлэх хяналтын тоо, иргэн сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийнхаа вэб хуудас болон education.mn порталд байрлуулж ил тод байдлыг хангана.

* Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Шалгуулагч энэхүү журмын 10.-д заасан ерөнхий шалгалтыг эхний шатанд өгнө. Ерөнхий шалгалт өгч, зохих болзлыг ханган өөрт хандсан иргэдийн өргөдлийг дээд боловсролын сургалтын байгууллага хүлээн авч, өөрийн тогтоосон шалгуураар эцсийн шалгаруулалт хийхэд хоёр дахь шатны зорилго оршино.

ХОЁР. ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

* Дээд боловсролын байгууллагад элсэх хүсэлтэй ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч болон бүрэн дунд боловсролтой иргэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон хөндлөнгийн байгууллагаас авах элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалт (ЕШ) заавал өгнө.

ЕШ нь монгол хэл, математик, нийгмийн ухаан (Нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх), гадаад хэл (англи хэл, орос хэл), хими, физик, биологи, газарзүйн хичээлийн агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.

10.1.Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол холбогдох дээд боловсролын байгууллагын тогтоосон журмын дагуу элсэнэ.

* Дээд боловсролын байгууллага нь сургалтын чиглэл бүрээр энэхүү журмын 10-д заасан шалгалтаас алийг нь элсэлтэд тооцохоо урьдчилж тогтоон нийтэд мэдэгдэнэ. Ийнхүү тооцох шалгалтын тоо 2-оос ихгүй байна.


* ЕШ-ыг хичээлийн жилд 1 удаа удаа зохион байгуулна. Энэхүү журмын 13-д заасны дагуу гэрээ байгуулсан этгээд ЕШ авах хугацааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно. [Энэ заалт 2006/483-аар шинэчлэгдэв.]

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.