Туршлагын ширээн дээр том таван цилиндр буюу шил аяга тавьж, нэгдүгээрт нь 1 мл 0.5 н гурван хлорт төмрийн уусмал хийсэн 1 л ус, хоёрдугаарт -шар цусан давсны 1 мл 0.5 н уусмал ба 1 мл 1N - ийн давсны хүчил, гуравдугаарт идэмхий натрийн 3 мл 1 N-ын уусмал, дөрөвдүгээрт нь 3-5 мл фенолфталейны уусмал, тавдугаарт нь 3 мл хүчтэй давсны хүчилт ус тус хийсний дараа нэгдүгээр шилтэй шингэнийг хоёрдугаарт юүлэхэд хөх цэнхэр (берлиний лазурь), дараа нь түүнийгээ гуравдугаарт хийхэд хүрэвтэр өнгө (төмрийн ислийн гидрат) бий болно. Энэ уусмалаа дөрөвдүгээрт юүлэхэд жимсний усны ягаан өнгө (фенолфталейн) тавдугаартай хийхэд саармагжих урвал явагдаж фенолфталейн өнгөгүй болж дахин хөх цэнхэр өнгө (берлиний лазурь) бий болно.
2011/04/08
Шингэн "хамелеон" - Сонирхолтой хими /Цуврал/
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.