Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2012/07/08

Эрт дээр үеийн авсны нууц




Орчин цагт хөнгөн цагааныг үйлдвэрт электролизийн аргаар гаргахаас өөрөөр сэтгэх аргагүй гэдгийг химич болгон мэднэ. Гэтэл тайлагдашгүй оньсого мэт нэн гайхалтай
нэгэн баримт одоо хүртэл эрдэмтдийн толгойг эргүүлсээр байна. Манай тооллын III зууны эхээр таалал төгссөн хятадын нэрт жанжин Чжоу-Чжугийн авс одоо хэр нь байсаар байгаа бөгөөд тун саявтархан түүний гоёл чимэглэлийн зүйлст спекторийн анализ хийж үзжээ. Анализын үр дүн санаандгүй тун ч итгэмгүй гарсан учир шинжилгээг хэд дахин хийхэд хүрчээ. Шинжилгээ бүр эртний инжаануудын уралсан тэдгээр гоёл чимэглэлийн хайлш 85 хувь хөнгөн цагаантай болохыг ямар ч эргэлзээгүй батлан харуулсан байна. Тэгэхлээр тэртээ III зуунд энэ төмөрлөгийг яаж гаргаж чаддаг байв гэдэг үнэхээр гайхалтай. Тэр үед хүн цахилгаан гаргаж сураагүй, тэнгэрийн аянга цахилгаанаас өөрийг мэдэхгүй байсан цаг

Үүнээс эргэцүүлж үзэхэд тэр цагт хөнгөн цагааныг гаргах өөр арга байсан агаад олон зуун жилийн эцэст мартагдсан байж ч магадгүй юм.

1 comment:

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.