Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2013/03/22

Нүүрсний нууц гайхамшиг


Хэрэв та нүүрсийг уйтгартай хар өнгийн чулуу гэж боддог бол түүнийг нэвтэрсэн гэрлийн микроскопд хэзээ ч хараагүй гэсэн үг юм. Микроскоп нь нүүрсний нууц гайхамшиг болон найрлагийг тодорхойлон харуулдаг. 
Нүүрс нь ургамалын хэсгүүдийн зузаан хуримтлал бүхий намагт үүсэн бий болох бөгөөд түүнийг микроскопоор харах үед ургамалын үлдэгдэлийн өчүүхэн жижиг хэсгүүд болон намгийн хуримтлал нь гайхамшигтай харагддаг. Сайн хадгалагдан үлдсэн модлог хэсгүүд нь тод улаан, ургамалын үр нь хурц шар, замгийн хэсгүүд нь улбар шаргал, модны нүүрс болон тунгалаг биш эрдсүүд хар мөн олон тооны тунгалаг материалууд цагаан өнгөтэй харагдана. Нүүрс ийм олон төрлийн өнгөтэй байдаг гэдэгт та итгэх үү?

Зураг дээр нарийн үелэл бүхий нүүрсийг нэвтэрсэн гэрэлд ихээхэн хэмжээгээр өсгөсөн байдлыг харуулсан. Төвийн хэсэгт харагдаж буй том шар обьект бол энэхүү нүүрсийг бий болгосон ургамалын үр юм. Энэ нь ойролцоогоор 2 мм-ийн урттай. Тус үр нүүрсний нэг хэсэг болохоосоо өмнө бөөрөнхий байсан байх бололцоотой буюу хуримтлалын дараа шахагдсан байх. Зураг дээрхи нарийн улаан өнгийн хөндлөн обьектууд бол маш сайн хадгалагдан үлдсэн модлог хэсгүүд. Жижиг хэмжээтэй шар болон улбар шаргал өнгийн хэсгүүд нь ургамалын үлдэгдэл болон замгийн хуримтлал юм. Хар өнгийн хэсэг нь модны нүүрс болон тунгалаг биш эрдсүүдийн аль нэг нь. Энэ нүүрс тийм ч  их хэмжээний сайн хадгалагдсан модны хэсгүүдийг агуулаагүй байна. Харин ихээхэн хэмжээний модны нүүрс болон эрдсийн хуримтлал агуулжээ.
Нүүрсийг сайн ойлгохын тулд доор харуулсан зураг дээрхи шиг дээжнээс эхлэх хэрэгтэй. Хэрэв бид түүнийг ойроос харвал нүүрс энгийн нэг хар өнгөтэй биш байдаг. Харин түүний оронд өөр өөр туяатай мөн өөр өөр гялгатай байдаг. Доор зураг дээрхи давамгайлан харагдаж буй гялалзсан үелэлүүд нь сайн хадгалагдсан модлог материалууд юм. Энэхүү гялалзсан материалын дундуур зарим  нарийхан бүдэг хэсгүүд харагдаж байгаа нь эрдэслэг материал, муу хадгалагдсан модлог материал болон модны нүүрснээс тогтох хэсгүүд юм. Модны нүүрс нь яг орчин үеийн түймрийн улмаас бий болдог энгийн модны шатсан үлдэгдэл юм. 

 Нэвтэрсэн гэрэлд харна гэдэг нь цонхны шилээр гэрэл чөлөөтэй нэвтэрдэгтэй нэгэн адил нүүрсээр гэрлийг нэвтрүүлэн судлах явдал юм. Ингэж харахын тулд нүүрсийг “шлиф” гэж нэрлэгдэх маш нимгэн хэсэг болгон зүсэх хэрэгтэй. Энэхүү нимгэн зүсэлт нь гэрэл нэвтрэн гарахуйц  нимгэн байх ёстой. Энэ шлиф хэрхэн хийдэг талаар доор дэлгэрэнгүй оруулалаа. Эхний ээлжинд нүүрсний жижиг хэсгийг хөрөөгөөр тасдан хавтгай гадаргуу бэлтгэнэ. Энэ гадаргуугаа өө сэвгүй болтол зүлгэж тэгшилнэ. Ингээд нимгэн шилэн хавтан дээр өнгөлж тэгшилсэн гадаргуутай талаар нь наадаг. Ингэсний дараагаар чулуугаа нимгэн шилэн гадаргуутай параллелаар дахин хөрөөднө. Гэхдээ энэ нь хангалттай нимгэн болоогүй байх бөгөөд дахин зүлгэж нимгэрүүлэх шаардлагатай. Ингэж зүлгэж нимгэрүүлж байхдаа дахин дахин шалгаж байх хэрэгтэй. Нүүрсний хэсэг хангалттай нимгэн болох үед зүлгүүрдэхээ зогсоон хөрөөдөх болон зүлгэж байх үед гарсан элдэв зураасыг арилгах зорилгоор өнгөлдөг. Маш гөлгөр өө сэвгүй гадаргуу бий болгох хэрэгтэй байдаг. Хэрэв зурааснууд нь арилаагүй бол гэрэл нэвтрэлт муу болно (Доорхи зураг дээр зарим нэг зураас ажиглагдаж байна).

Энэ зурагт харуулсан нүүрс нь бараг л төгс хадгалагдан үлдсэн модлог материалыг харуулсан байна. Зузаан улаан өнгийн үелэлүүд нь мөчир болон модлог материалын бусад хэсгийг илэрхийлж байгаа юм. Энэ хэсэг дээр эрдэслэг хэсгүүд болон муу хадгалагдсан ургамлын хэсэг багатай байна. Нимгэн зүсэлтэнд харагдаж буй хэсэг нь ойролцоогоор 2 мм-ийн өргөнтэй. Энэ нь ургамал хадгалагдан үлдэх бүрэн боломжтой нөхцөлд тухайн нүүрс бий болжээ гэдгийг илэрхийлж байна.


Энэ зураг нь “шатамхай нүүрс”-ний нимгэн зүсэлтийн зураг юм. Энэ төрлийн нүүрс нь ихээхэн хэмжээний ургамалын үр, давирхай болон замагаас тогтдог бөгөөд тухайн материалууд нь ялзралын үйл явцад маш тэсвэртэй байдаг. Эдгээр материал нь ихээхэн хэмжээний модны нүүрс болон эрдэслэг хэсгүүдийн хуримтлалтай хамт тохиолдвол тухайн нүүрс үүссэн намгийн орчинд байсан модлог хэсэг нь ялзран үгүйрч гагцхүү тогтовортой хэсгүүд нь хадгалагдан үлдсэн гэдгийг илтгэж байгаа юм.
 Нүүрсний төрөл
Дээр дурьдсанчлан нүүрс нь ургамалын хэсгүүд намаг гэх мэтийн орчинд хуримтлагдсанаар үүсэн бий болно. Тухайн ургамалын төрөл болон орчны нөхцөл зэргээс хамааран олон төрлийн нүүрсний төрөл үүссэн бий болох боломжтой. Намгийн зарим хэсэг нь нимгэн зарим хэсэг нь гүехэн байдаг. Зарим хэсэгт нь модлог зарим хэсэг нь өвслөг ургамал ч хуримтлагдаж болно. Цаг хугацаа өнгөрөх тусам тухайн орчин, нөхцөл өөрчлөгдөхөд нүүрсний үелэлийн доод хэсэг нь дээд хэсгээсээ эрс ялгаатай ч байж болдог. Энэхүү хэлбэлзэлийн үр дүнд олон тооны өөр хоорондоо ялгаатай нүүрс нэг үеийн дотор бий болдог.

Нүүрс үүсэн бий болох орчин бүдүүвч зураг

Энэ зураг дээр харуулсан нүүрс нь ихээхэн хэмжээний замгийн үлдэгдэл агуулсан нь шар-улбар шаргал өнгөөр харагдаж байна.


Энэ төрлийн материал нь намгийн зах, хөвөө хэсгээр хуримтлагдах бололцоотой бөгөөд энд мод болон бусад нүүрс бий болгодог ургамалын хэсэг бага байдаг.
 Энэ бүгдээс та бүхэн ургамалын төрөл болон орчин нөхцөл нь нэг намгийн дотор хичнээн олон төрлийн нүүрс бий болгож байгааг харлаа.
Одоо дэлхийн өөр өөр хэсэгт өөр өөр геологийн цаг хугацаа дахь хоёр өөр нүүрс үүсч буй намгийн тухай төсөөлөн бодоод үзээрэй.
Тэдгээрт дээрхээс ч олон төрлийн нүүрс үүссэн бий болно.
Нүүрс нь маш нийлмэл чулуу бөгөөд юм нийлмэл байх тусам илүү их сонирхол төрүүлдэг шүү дээ.



No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.