Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/12/06

Петро Матад ХХК

Петро Матад ХХК нь Монголд газрын тосны хайгуул эрхэлдэг. Өнөөгийн байдлаар Монголын зүүн нутгийн талд Хятадын хилтэй ойролцоо газар Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул явуулж байна. 2008 оны 5 дугаар сараас тус компани хувьцаагаа Лондонгийн хөрөнгийн биржээр худалдаалах болсон. Компанийн гол хувьцаа эзэмшигч нь Петровис ХХК. Петро Матад ХХК нь олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдаалах болсон Монголын анхны компани юм.


Тус компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан XX талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээг дангаараа эзэмшдэг. XX талбай нь ПетроЧайна компанийн салбар Daqing Oilfields компанийн газрын тос олборлож байгаа талбайн хил залгаа, өмнө талд байрладаг. Петро Матадын XX талбай нь Daqing Oilfields-ын ажиллаж байгаа Тамсагийн сав газарт харъяалагдах бөгөөд газрын тос олборлож байгаа цооногууд тус талбайн Daqing Oilfields компанийн газартай хиллэж байгаа газраас 2 километрийн зайд оршдог. XX талбайд явуулж байгаа хайгуулын ажил эцсийн шатандаа орж байгаа бөгөөд 2009 оноос өрөмдлөгө эхлүүлэхээр төлөвлөсөн.
2008 оны зун 2D, 3D судалгаануудыг явуулж, 2D судалгаагаар ХХ талбайд явуулсан өмнөх хайгуулын ажлын дүнг баталгаажуулсан.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.