Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/12/06

Тамсагийн сав газарт орших тосон уулын ордын газрын тосны нөөцийг улсын бүртгэлд авлаа

ЭБЭХЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар Петрочайна Дачин Тамсаг ХХК-иас ирүүлсэн Тосон уулын ордын нөөцийн тооцоо, эдийн засгийн үнэлгээний тайлангийн талаар хэлэлцээд тус ордын 14 блокт бодсон газрын тосны баталгаат нөөцийг 119.02 сая тонн, үүнээс газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг 13.67 сая тонн; тосонд ууссан хийн баталгаат нөөцийг 2 тэрбум 589.0 сая м3, үүнээс тосонд ууссан хийн ашиглалтын баталгаат нөөцийг 296 сая м3-ээр тус тус Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийн нэгдсэн санд бүртгэж авсан байна. Мөн Тосон уулын ордын бусад 29 блокын хэмжээнд бодсон газрын тосны магадтай нөөцийг 74.54 сая тонн, тосонд ууссан хийн магадтай нөөцийг 4 тэрбум 692.0 сая м3, 8 блокын хэмжээнд тооцоолсон газрын тосны боломжит нөөцийг 52.78 сая тонн, тосонд ууссан хийн боломжит нөөцийг 2 тэрбум 987.0 сая м3-ээр тус тус Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийг нэгдсэн бүртгэлд авчээ. Улсын бүртгэлд авсан баталгаат нөөцийн хэмжээгээр Монгол улс дэлхийн 97 орноос 39 дүгээр байранд жагсах боллоо.
Петрочайна Дачин Тамсаг ХХК дээр дурьдсан нөөцийг ашиглах эдийн засгийн үнэлгээг мөн хийжээ. Тус компани 2010-2014 онуудад олборолтын үйл ажиллагаанд 663.8 сая ам.доллар, тос цуглуулах, цэвэрлэх, хадгалах болон бусад зориулалтын ил байгууламжийг бариж байгуулах ажилд 635.9 сая ам.доллар, нийт хөрөнгө оруулалтад 1299.8сая ам.долларыг төсөвлөжээ. 2010-2019 онуудад олборлох тосны хэмжээг 93.3 сая баррелиар тооцож, олборлолтын урьдчилсан мөнгөн орлогыг тооцоолсон байна.

2 comments:

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.