Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/03/22

Хүн төрөлхтөний нээсэн 10 том нээлт

Justify Full
Олон улсын эрдэмтэд болон олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том 10 нээлтийг нэрлэжээ.

1. Хамгийн үнэ цэнэтэй нээлт 1864 онд Д.И.Менделеев химийн элементийн үелэх системийг бүтээсэн явдал гэж асуулгад оролцогчид санал нэгтэй тэмдэглэжээ.

2. Христийн тооллын өмнөх 3500 жилийн орчим египетүүд хүдрээс төмөр гаргаж авчээ. Анх төмрийг бага хэмжээгээр гоёл чимэглэлд ашиглаж байсан бөгөөд өдгөө энэ нээлт үнэ цэнээрээ хоёрт бичигдэж байна.

3. Жон Бардин, Уолтер Браттен, Уильям Шокли нар 1948 онд транзисторын хүлээн авагч зохиосон нь хүн төрөлхтний гурав дахь том нээлт аж.

4. Вааран эдлэлийн дараа ордог барилгын материал болох шилийг бүтээсэн явдал дөрөв дэх нээлтээр тодорлоо. МЭӨ 2200 оны үед Ираны баруун хойд нутагт шилийг анх бүтээжээ.

5. Антони Ван Левенгүкийн 1668 онд хийсэн микроскоп тавд бичигдэв. Уг микроскопоор биетийг 200 дахин томруулан харах боломжтой билээ.

6.Орчин үеийн бетон нь дэлхийд хамгийн чухал барилгын материалд тооцогдох болсон хэмээн санал асуулгын зургадугаарт нэрлэв. Бетоны бүтцийг 1755 онд Жон Смит боловсруулсан.

7. Энэтхэгт христийн тооллын өмнөх 300 онд анх болд төмрийг хайлуулсан нь өдгөө хүн төрөлхтний хийсэн хамгийн том нээлтүүдийн нэгд тооцогдлоо. Тус хайлуулалтын аргын нууцыг мэдэх гэсэн оролдлогууд дундад зууны металлургийн хөгжилд том түлхэц болсон юм.

8. Найм дахь нээлтээр зэс хайлуулалтыг нэрлэж байна. МЭӨ 5000 онд Бага Азид энэ нээлтийг хийжээ. Шингэн зэсийг ногоолин, номингоос гаргаж авах, мөн шингэн металлыг хэвэнд цутгах боломжтой гэх зэрэг ойлголтууд тухайн үед гарч иржээ.

9. Макс фон Лауэгийн 1912 онд хийсэн кристалл торонд суурилуулсан рентген гэрлийн дифракцийн нээлт бодисын рентген бүтцийн шинжилгээний үндэс суурь болжээ.

10. Тенри Бессемерийн 1856 онд боловсруулсан ширэм ба төмрийн хаягдлаас болд хайлуулан гаргах нээлт арав дахь чухал ололтод тооцогдов. Болд хямд үйлдвэрлэх эрин эндээс эхэлжээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.