Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/03/20

Ириди ба үлэг гүрвэлийн мөхөл - Сонирхолтой хими /Цуврал/



Нэгэн үед манай дэлхий дээр ноёрхож байсан аварга том үлэг гүрвэлүүд гэнэт таван саяхан жилийн дотор / манай гарагийн түүхийн хувьд энэ хугацаа ердөө ганцхан хором гэсэн үг/ сөнөжээ. Энэ хэрэг явдал одоогоос 85-70 сая жилийн өмнө болжээ.

Амыны ертөнцийн энэ аврагуудын гэв гэнэт алга болсон оньсого таавар мэт явдлын учрыг тайлбарлах хэд хэдэн таамаг дэвшигджээ. Саявтархан Калифорнийн их сургуулийн / АНУ/ геофизикч Уолтер Альварес нэгэн сонин тайлбар өгчээ. Губбиегийн ойролцоох /Итали/ голын гүн ёроолыг судалж, үлэг гүрвэлийн сөнөсөн үеийн хөрсний давхраанд элемент ириди ердийн агуулагдах хэмжээнээс 30 дахин илүү байсныг олж мэджээ. Эрдэмтдийн судалснаар манай дэлхий дээр тэнгэрээс унасан солирын найрлагад энэ элемент газрын хөрсөн дахиас мянга дахин элбэг тохиолддогийг тогтоожээ. Чухам энэ учраас Альварес
нэгэн цагт манай гараг өөрийн тойрог замаараа зүй тогглоороо эргэж яваад нэгэн аварга том /10 км орчим хөндлөн огтлолтой/ солиртой мөргөлдсөн бөгөөд солир дэлхийн татах хүчний нөлөөгөөр харвасан сум адил асар их хурдтай агаар мандлыг зүсэн орж ирэхийн хамт иридийн тоосонцор газрын гадаргыг бүрхжээ. Нарны гэрэл халхлагдсанаас үлэг гүрвэлийн хооллодог ургамал үгүй болж улмаар аврагууд өлсөж үхэцгээсэн бололтой. Эрдэмтдийн тооцоолсноор үлэг гүрвэл өдөр бүр 200 кг ногоон тэжээл иддэг байсан аж.
Гэхдээ "иридийн" таамаглал бусад таамаглалаас илүү үндэслэлтэй байж чадаагүй байна. Энэ нь үлэг гүрвэлийн мөхлийн тухай асуудал нээлттэй хэвээр
байгаа гэсэн үг.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.