Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/04/08

"Намрын байгаль"- Сонирхолтой хими /Цуврал/

Нэгдүгээр туршлаганд дурдсаны адил азотхүчлийн хар тугалганы уусмал бэлтгэж түүн дээрээ хоёр хромт хүчлийн аммонийн давсны хэдэн талстыг хийнэ. Савын ёроол нь шаравтар өнгөтэй болж, шар өнгийн "зүү" хэлбэрт талст ургаж эхлэх нь намар цаг, модны навч шарлаж ирэх үеийн байгалийн үзэсгэлэнт байдлыг санагдуулна. Энд харин туршлагын савыг хөдөлгөж доргиулж огт болохгүйг анхаарах хэрэгтэй. Учир нь тэдгээр талстууд тун хэврэг үүрэмтгий байдаг.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.