Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2011/04/08

"Хаврын байгаль"- Сонирхолтой хими /Цуврал/

Химийн шил саванд бас хаврын байгалийн байдалтай төстэй үзэгдлийг бий болгож болно. Үүний тулд зэсийн байван, натрийн карбонат хэрэгтэй. Эхлээд зэсийн байванг нэрсэн усанд халангуут, ханасан уусмал болтол нь уусгаж үүссэн уусмалаа шүүнэ. Дараа нь түүнийг хавтгай ёроолтой тунгалаг шил саванд юүлж Дээр нь натрийн карбонатаас хэдэн талстыг, урьдаар гадаргыг нь сайн арчиж цэвэрлэсний дараа хийнэ. Удалгүй тэр саванд ногоон хаг, хөвдөөр бүрхмэл хаднаас ургасан моддын адил гоёмсог зүйл бий болно.

1 comment:

  1. үнэхээр сонирхолтой юмаа баярлалаа :)

    ReplyDelete

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.