Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/12/06

IV талбай

 2009 оны 8 сард хайгуул хийх бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан.
IV талбай нь Улаанбаатараас 500км зайд орших ба 39,011.27km² талбайг эзэлнэ.

ХХ талбай

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хятадын компаиудтай танилцая "Petro Matad Limited "

Petro Matad нь монголын ирээдүйн хөгжил ба үйлдвэрлэл, нефтийн хайгуулд зориулагдсан бүлгийн эх компани байна.
Группын гол хөрөнгө хятадын хилд ойрхон, монгол улсын өмнөд зүүн хэсгийн 14.250km2 -н мужтай газрын тосны хэсэг, Matad XX хэсэг  дээр бүтээгдэхүүн хуваах гэрээтэй ажилладаг. Саяхан компани төв монголд ойролцоогоор 71.000kmквадрат Богд-IV хэсэг  ба Онги V  гэсэн 2 хэсэгт  бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурсан.

Монголд түлшний этанол үйлдвэрлэж эхэллээ

Эдүгээ дэлхийн нефтийн нөөц хомсдон, үнэ өссөөр байгаа. нефтийг орлох нэг гол эх үүсвэр нь түлшний этанол. Олон улсын энергийн агентлагийн тооцоолсноор дэлхийн хэмжээнд 2005 онд 40 сая тонн түлшний этанол үйлдвэрлэсэн бол 2020 онд 120 сая тонн болж,гурав дахин нэмэгдэх аж.

2010/12/05

Монгол улс уранаа олборлож эхэлжээ

Монгол Улс ураны салбарыг хайгуулаас олборлолт руу шилжүүлэх бүтээн байгуулалтын анхны шанг энэ сарын 1-ний өдөр татсан таатай мэдээг уншигч танд дуулгая. Учир нь Цөмийн энергийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу Франц улсын хөрөнгө оруулалттай, дэлхийн ураны салбарыг тзргүүлэгч "Арева" группийн охин компани болох "Кожеговь" ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт хэрэгжүүлж буй "Дулаан-Уул" төслийнхөө хайгуулын талбайд газар доор ураныг уусган баяжуулах apгачлалаар технологийн туршилтын ажлыг эхлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад уран олборлосон анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид "Арева" группээс үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээ  мэдэгдсэн  байна.

Нефть боловсруулах үйлдвэр гурван жилийн дараа ашиглалтад орно

Тун удахгүй манай улс нефтийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах үндэсний үйлдвэртэй болох нь. Шатахуун түлш гэгчийг анх хэрэглэх болсон цагаасаа хойш ОХУ-аас 100 хувь импортоор авч хэдэн үеэрээ хэрэглэсээр ирсэн бидний хувьд энэ бол баярт мэдээ. Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар Японы "Тоёо инженеринг", "Марубени" корпораци болон "Монголсэкию" компани хамтран эл үйлдвэрийг барьж байгуулахаар төслийн "Үндсэн гэрээ"-г хоёр өдрийн өмнө үзэглэлээ. Хоёр улсын Засгийн газар болоод хувийн хэвшлийн

Дадлагын зургуудыг оруулав