Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг. Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн, суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев) Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. (А.П.Чехов)

2010/12/05

Монгол улс уранаа олборлож эхэлжээ

Монгол Улс ураны салбарыг хайгуулаас олборлолт руу шилжүүлэх бүтээн байгуулалтын анхны шанг энэ сарын 1-ний өдөр татсан таатай мэдээг уншигч танд дуулгая. Учир нь Цөмийн энергийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу Франц улсын хөрөнгө оруулалттай, дэлхийн ураны салбарыг тзргүүлэгч "Арева" группийн охин компани болох "Кожеговь" ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт хэрэгжүүлж буй "Дулаан-Уул" төслийнхөө хайгуулын талбайд газар доор ураныг уусган баяжуулах apгачлалаар технологийн туршилтын ажлыг эхлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад уран олборлосон анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид "Арева" группээс үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээ  мэдэгдсэн  байна.
Ураны ордынхоо нөөцөөр манай улс дэлхийн улс орнуудын анхаарлыг татаад байгаа. Мөн ураны ордтой холбоотой маргаан болон "Дорнод уран" компани байгуулах асуудал, ураныг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бодит ажил хийгдэж байгаа талаар Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатаас тодрууллаа.
-Цөмийн эрчим хүчний станц барих судалгааны талаар зөвлөлдөж, санал солилцож байна. Харин цөмийн эрчим хүчний станц барих шаардлага байна уу?
өвхөн урьдчилсан боломжийн талаар л судалж байна. Төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын бодлогод тулгуурлаад үйл ажиллагаагаа явуулж байна. Цөмийн эрчим хүчний станц барихын тулд юун түрүүнд судалгаа хэрэгтэй. Үнэхээр цөмийн станц барих шаардлагатай юм уу, барилаа гэхэд хаана барих, ямар хүчин чадалтай байх юм, яаж эдийн засгийн эргэлтэд оруулах гээд олон асуулт гарч ирж байгаа юм. Энэ бүгдийг шийдэхийн тулд судалж, зөвлөлдөх шаардлагатай.
-Ураны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бодитой ажил хийгдэж байна уу. "Дорнод уран" компани байгуулах ажил ямар шатандаа явж байна?
-Манай улс урантай орон. Урьдчилсан байдлаар ураны нөөц 80 орчим тонн гэсэн боловч, таамаг байдлаар сая тонн хүрэх магадлалтай. Манай улс сая тоннтой гээд зарлачихвал дэлхийн нэлээд хүчирхэг улсад орно. Цөмийн энергийн тухай хуульд асуудлыг тодорхой заасан байгаа. Жишээ нь шороогоор нь гаргахгүй байх гээд. Цөмийг энхийн зориулалттай, байлдааны зориулалттай гэж хоёр янзаар ашиглаж болно. Харин бид энхийн зориулалттай ашиглахаа тунхагласан. Үүний тулд техник болон аюулгүй байдлыг нь хангах ёстой. Ураныг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ганц "Дорнод уран" компани байгуулах гэж байгаа юм биш. Уг компани байгуулах ажил бэлтгэлийн шатандаа явж байна. Энэхүү компани байгуулагдаад шууд үйл ажиллагаагаа явуулахгүй. Ирэх хавраас үйл ажиллагаагаа эхлүүлэх байх. Өөр олон компани ураны салбарт хамтарч байгаа. Францын Ареава компани манайхаас зөвшөөрөл аваад өчигдөр /уржигдар/ олборлох туршилтаа хийсэн. Ураны салбараас хөрөнгө оруулагчид гарч байна гэж сүүлийн үед бичих болсон. Энэ бол тийм биш. Харин ч хамтран ажиллах компаниуд саналаа ирүүлээд байгаа гэж хэлмээр байна. Учир нь тоглоомын дүрэмтэй буюу Цөмийн энергийн тухай хуультай болсон.
Харин цөмийн эрчим хүчийг чухам юунд ашиглаж болох, энэ нь улс орон төдийгүй иргэдэд ямар ашигтай талаар Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа, төслийн менежер Ч.Надмидаас тодруулав.
-Цөмийн эрчим хүчийг ашиглах, станц барих судалгаа дууссан уу. Цөмийн эрчим хүчийг ашиглах нь ямар давуу талтай вэ?
-Энэ төсөлд Монгол Улсад урдаа барьдаг доктор, профессор, академичид оролцож байгаа. Уг судалгаа маань үндсэндээ төгсгөлийн шатандаа явж байна. Харин хүмүүсийн хувьд цөмийн технологи гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Үүнийг маш энгийнээр ойлгуулахад хүн бүр эхонд харуулж оношлогоонд ордог. Энэ нь өөрөө цөмийн технологийн нэг хэсэг нь л юм. Цөмийн эрчим хүчний станц барих нь байгаль экологид халгүй, эдийн засгийн үр ашигтай. Дулаанаар хангахад цөмийн эрчим хүчийг ашиглаж болно. Дулаан, цахилгааны үнэ өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа бол цөмийн станцтай болсноор үнэ буурч бүр үнэгүй хэрэглэх боломж ч нээгдэнэ. Цаашлаад гадаадын улс орон руу эрчим хүчийг экспортлож болох юм.
-Манай улс станцаа хаана барих тухай шийдсэн үү. Дэлхий дээр хэчнээн цөмийн станц ажиллаж байна?
-Хэрэглээ, эдийн засгийн байдал, дэд бүтэц зэрэг станц барих 19 шаардлага бий. Үүнийг биелүүлсний дараа л барих боломжтой болно. Дэлхий дээр 440 цөмийн станц байна. Харин манай иргэд ганц Чернобелийг л мэддэг. Олон станц дунд алдаатай зүйл байхыг үгүйсгэхгүй. Цөмийн эрчим хүчээр Франц улс эрчим хүчнийхээ 75 хувийг хангаж байна. Бид ч улс орныхоо эрчим хүчийг бүрэн хангах нөөц бололцоо бий. Хэрэглээгээ дагавал Улаанбаатарт станцаа барих хэрэгтэй. Мөн хойшоо, урагшаа эрчим хүчээ экспортлохын тулд баруун бүсэд барьж болно. Нөгөө талаар ураны орд байрлаж байгаа Дорнодод барих гээд олон хувилбар харагдаж байгаа.
-Станц барихад хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатайг судалж үзэв үү?
-Мэдээж хөрөнгө мөнгө шаардлагатай. Цаг хугацаа ч шаардлагатай. Гагцхүү ямар станц барихаас бүх зүйл шалтгаалах байх даа.
“Улс төрийн тойм”                                Ц.Энхцэцэг                                                2010/12/03

No comments:

Post a Comment

Сэтгэгдлээ энд үлдээн үү!!! Таны бичсэн сэтгэгдлийг хянаж үзээд хэвлэнэ.