2010/12/05
2010/12/04
Нефтийн үйлдвэрлэлийн шинэ ирээдүй
Манайх хэдийгээр нефтийн бү-тээг дэхүүнээ бараг зуун хувь импортоор хангаж ирсэн, цаашид ч импортолсоор байх ч Дорнодын Тамсагийн талд газрын тосны илэрц, нөөц чамлахааргүй бий нь жилээс жилд улам тодорч байгаа билээ. Сонины эхний нүүрийг хараарай. Газрын зураг дээр Тамсагийн талд хоёр ч газар Монголын далбаа мандуулсан байгаа. Тэр тэмдэглэгээнд хамаг учир бий. Тэртээ ерээд оныг эргэн саная. 1991 онд Газрын тосны тухай хууль батлагдаж, “Газрын тос” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийгдэх эрх зүйн орчин бүрдсэн. 1990-1991 онд Англи, АНУ, Оросын компаниуд манай газрын тос байх магадлалтай сав газарт хийгдсэн өмнөх судалгааны материалыг дахин боловсруулж, зарим судалгааг хийж эхэлжээ. Улмаар газрын тос байх магадлалтай 13 сав газар, 50 орчим дэд сав газрыг ялгасан байна. Ингэснээр газрын тосны хайгуул хийх хэд хэдэн талбайд олон улсын нээлттэй тендер зарлах нь тэр.
2010/11/22
Миний орчуулсан материал
1. ЦИКЛО АЛКАНУУД
/дегидрогенжих ба цагираг дегидрогенжих ароматикжих/
А. Циклопентаны цагираг систем
Циклопентант цагираг нүүрсустөрөгчид нь цагираггексаны дегидрогенжиллтэй адил нөхцөлд дегидрогенжиж ароматик нэгдлийг үүсгэж хараахан чаддаггүй.
Катализаторын гадаргууд адсорбцлогдсон циклопентадиений уламжлалуудыг катализатораас салгахад хялбар биш байдаг. Энэ нь катализаторын гадаргууг идэвхгүй болгохоос гадна катализаторыг дахин сэргээхэд /регенраци хийх/-д төвөгтэй болгодог. Катализатор идэвхгүй болох эсэх нь адсорбцлогдож буй нүүрсустөрөгчийн атом ямар байрлалд хэр зэрэг бат бөх адсорбцлогдсоноос хамаарна.
Хэдий тийм боловч алкилциклопентанууд нь /2/ давхар функцианалт катализатор ашигласан тохиолдолд ароматик нүүрсустөрөгчдийг үүсгэдэг.
Хүчил-цагааналт гэх мэт цахиур болон галидыг агуулсан бага зэрэг хөнгөнцагаант /реформингийн/ катализаторыг ашиглан этилциклопентаныг толуол болгон дегидрогенжүүлдэг.
2010/11/19
Монгол хэзээ нефтийн үйлдвэртэй болох вэ?
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хаягаар
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагаас оргилсон газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялааснаас хойш “бүтэн зуун” улирчээ. Манай улс нефтийн бүтээгдэхүүний хангалтын хувьд хэдийгээр 100 хувь импортын хараат явж ирсэн ч монголчууд бас азтай. Уудам Монгол орны маань зүүн зүгт нүүрс, алт, зэс төдийгүй газрын тос ч бий. Тэртээ ерээд оны дундуур анх Монгол газраас нефть оргилоход “хар алт” байгаад итгэж ядан байсан, бид. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Шинэ мянганд монголчууд газрын тосны үйлдвэртэй болохыг хүсэж байна.
2010/11/17
Монголчуудыг бөхөлзүүлж, хятадуудыг давруулсан монголын нефть
Ухсан, олсон, олборлосондоо цадсан хятадууд том дуугарч хэгжүүрхдэг болсны учир юунд байна-
Яаж чадаж байна аа, монголчууд аа. Энэ үг өөрийн эрхгүй л аманд орж ирээд байх болов. Цөөхөн 2.7-хон сая хүн амтай Монгол Улс маань өргөн уудам дэлгэр нутагтаа шигээ ёстой л яндаж барагдашгүй далай шиг их баялагтаа орон. Харин энэ их баялгийг маань болж өгвөл газрын нь хөрстэй, болохгүй бол нүхэлж, ухаж төнхөөд зөөвөрлөж дуусгах гэсэн харийнханы шунал хязгааргүй.
Яаж чадаж байна аа, монголчууд аа. Энэ үг өөрийн эрхгүй л аманд орж ирээд байх болов. Цөөхөн 2.7-хон сая хүн амтай Монгол Улс маань өргөн уудам дэлгэр нутагтаа шигээ ёстой л яндаж барагдашгүй далай шиг их баялагтаа орон. Харин энэ их баялгийг маань болж өгвөл газрын нь хөрстэй, болохгүй бол нүхэлж, ухаж төнхөөд зөөвөрлөж дуусгах гэсэн харийнханы шунал хязгааргүй.
2010/11/16
ХХИС-Органик химийн тэнхим
1942 онд МУИС-ийн Химийн тэнхимийн бүрэлдэхүүнд үүсч, 1951 онд Органик-Биохимийн тэнхим нэртэй бие даасан тэнхим, 1982 онд Органик химийн тэнхим нэртэй болж хөгжиж ирсэн түүхтэй.
Subscribe to:
Posts (Atom)
